Хоёр яам шинээр байгуулах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Л.Бямбажав
2021/10/21

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хэлснээр Эдийн засаг, хөгжлийн яамны төсөв дээр 4.3 тэрбум төгрөг, Цахим яамны төсөв дээр 1.8 тэрбум төгрөг суусан. 30-40 хүнтэй хоёр агентлаг ажиллаж байгаа. Төсөвт тооцож оруулсан нь Хөгжлийн болон Цахим яам тус бүр 80 хүний бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөжээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Мэргэжлийн боловсролын салбарыг сүүлийн 10 жил завхарсан байдлаас нь салгаж, боловсролын салбар уруу нь буцааж ирүүлэх нь зөв зүйл. Үүн дээр зарим гишүүдийн хэлж байгаа санал бодлыг сонсох хэрэгтэй. Засгийн газрын энэ шийдвэрийг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн яам нь Үндэсний хөгжлийн агентлагийг яам болгож байна. Эрх хэмжээ нь хүрэхгүй, сангийн яамтайгаа ажиллаж чадахгүй. Энэ яам хүчтэй, чадалтай яам байх хэрэгтэй. Төсвийг үр ашигтай байлгах, улсын хөгжлийг урагшлуулахад энэ яам үр дүнтэй ажиллах ёстой.

-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээрээ бүс нутгийн болон дэлхийн хөгжлөөс дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа. Хөгжлийн яамны хамгийн түрүүнд хийх ёстой асуудал бол Монгол Улсын хөгжлийн загварыг тодорхой болгох шаардлагатай. Хаа хүрэхээ мэдэхгүй, төсөөлөхгүй бол тэнд хэзээ ч хүрч чадахгүй гэсэн  байдаг. Алсын хараагүй ард түмэнд дэг журам үгүй гэж байдаг. Тийм учраас алсын харааны асуудал их чухал. Манай хөгжлийн загвар зах зээлийн эдийн засагт суурилсан, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн, нийгмийн баялагыг тэгш хувиарласан, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж чадсан загвар байна гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 -Яам байгуулна гэдэг нь сайшаалтай. Яамны чиг үүргийн хувьд өнөөдрийн Үндэсний хөгжлийн газрын чиг үүргийг тэр хэвээр нь өргөн барьсан байна. Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудад заасан хүлээлт өнөөдрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд байсангүй. Тиймээс анхны хэлэлцүүлэг болоод ажлын хэсэг дээр эдийн засгийн хөгжлийн яамны чиг үүргийг улсын хөгжилд нааштай болгох талаас нь өөрчлөх шаардлагатай байна. 2016 оноос хойш урт болоод дунд хугацааны эдийн засгийн хөгжлийн бодлого алдагдсан. Энэ хүлээлтийн үндсэн дээр шинэ яам орж ирж байна. Гэвч өргөн барьсан хуулийн төсөлд чиг үүрэг нь бидний хүлээж байгаа ажлыг хийж чадахгүй. Нэг сайд л нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс УИХ эрх мэдлийнхээ хүрээнд хэлэлцэх эсэх нь шийдэгдсэний дараа яамны чиг үүргийг тодорхой болгох шаардлагатай. Сангийн яаманд би хувьдаа шүүмжлэлтэй хандаж байгаа. Тус яам нь зөвхөн ирэх хоёр жилийнхээ л асуудлыг харж байна. Урт болоод дунд хугацаандаа асуудлуудаа хардаг, хөрөнгө оруулалт хийдэг, гадны зээл тусламжийг тэр зүгт чиглүүлдэг яам алга. Тиймээс яам хоорондын уялдаа холбоог сайжруулах чухал.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 3 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 4 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 5 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 5 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 5 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 6 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 21 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 21 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 22 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27