Америкийн эмч нар хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ

Л.Бямбажав
18 цагийн өмнө

Америкийн мэс засалч нар генийн өөрчлөлттэй гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

 Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Лангон эрүүл мэндийн төвийн эмч нарын хийсэн хагалгаа амжилттай болж, шилжүүлэн суулгасан гахайн бөөр гурав хоноход гологдолгүй хэвийн ажиллаж байжээ. Эмч нарын ярьснаар бөөрийг суулгамагц анхнаасаа хэвийн ажиллаж, шээс ялгаруулан цусыг креатенин болон бусад хорт бодисоос цэвэрлэж эхэлсэн аж. Улмаар хүний цусан дах креатинин нь хэвийн хэмжээнд хүрсэн байна.

 Ингэж гологдохгүй байхад эзэн амьтны бие урьдчилан хийсэн генийн өөрчлөлт голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг эмч нар онцолжээ. Гахайн генийг өөрчилсөн учраас донор эрхтнийг гологдоход хүргэдэг эд бөөрөнд үгүй болсон байна.

 Энэхүү бөөр шилжүүлэх хагалгааг тархины үхжилд орж, хиймэл амьсгалын аппаратад холбогдоод байсан хүнд хийсэн гэдгийг “Reuters” агентлаг онцолж. Хагалгааг хийсэн эмч Роберт Монтгомерийн ярьж байгаагаар цаашид хоёр гурван жилийн дотор үүнтэй адил туршилтын хагалгааг хэд хэдэн хүн дээр дахин хийх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Цаашдаа эдгээр хагалгаа амжилттай болохтой зэрэгцээд эрдэмтэд хүний биед шилжүүлэн суулгасны дараа гологдохгүй бөөр бүхий гахайг тогтвортой үржүүлж чадвал олон мянган хүний амийг аврах боломж гарна гэж “Reuters” үзсэн байна.

 Зөвхөн АНУ-д гэхэд л бөөр шилжүүлэн суулгах хагалгааны ээлжээ хүлээн дугаарлаж байгаа 90 мянган хүн байдаг юм байна. Ээлжээ хүлээх дундаж хугацаа нь 3-5 жил хүртэл байдаг аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18