Н.Алтанхуяг: МАН сонгууль луйвардаж бор халзан хонь байсан ч сонгогдож байна

Л.Бямбажав
Өчигдөр

Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Сонгуулийнхаа хуулийг өөрчлөх замаар засгийнхаа эрхийг авдаг болсон. Хэрэв шударга сонгууль болдог байсан бол өнөөдөр ард түмний амьжиргаа ийм доогуур байхгүй байх байсан. Дэвшсэн хүмүүсийг нь буруутгахгүй. Бор халзан хонь байсан ч гарч байгаа. Та нар одоо ард түмнийхээ төлөө ажлаа хий л дээ. Тоогоо нэмэгдүүлж, эрх мэдлээ нэмэгдүүлэхээс өөр юу хийж байгаа юм бэ. Сонгуулийн хууль нь өөрөө мөнгөний сонгууль болж хувирсан. Мөнгө, тогтолцоо, сүлжээ гурав Монголд хэрээс хэтэрлээ. Би та нарт зөндөө хэлж байгаа. Ингэж явсаар Монгол Улс хямарна шүү. Энэ уншиж байгаа СЕХ-ны нөхөр хүртэл өөрөө асуудалтай шүү. Нэг намын дарангуйлал тогтсон гэдэг нь эндээс шууд харагдаж байна. Олон хавар нэгэндээ шүү. Та нар хэтэрхий бярдаж, хүчээр асуудалд хандаж байна. Харамсалтай нь ард түмнийг бодохгүй байна. Үлдсэн хоёр суудлыг нь хүртэл луйвардаж авлаа. Худлаа юм уу, мөнгө тараасан нь. Хүмүүсийн тоо нь хэрээс хэтэрч, ажил хэрэгч байдал огт байхгүй.

СЕХ-ны  дарга П.Дэлгэрнаран:

Санал хураалтын ажил хуулийн дагуу явагдсан. Сонгуулийн санал хураалтын явцад хэрэг зөрчлийг цаг тухайд нь цагдаагийн байгууллага шийдвэрлээд явсан.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сонгууль нэртэй ард түмний мөнгийг үрж, бухимдуулсан явдал болсон. Энэ хоёр залуу энд сууж байгаа нь үнэхээр ичгэвтэр байна. Би энэ хоёрын оронд байсан бол ичээд энд суухгүй. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18