Хятад социализм руу буцах эргэлт хийж байна


БНХАУ нь эдийн засаг, урлаг соёл, улс төрийн хувьд эгэл хүнийг гэсэн социализм руу  хийж байгаа агуу эргэлт ХКН – ын Төв хорооны сонин “Жэньминь жибао” нийтлэлээрээ Хятадын 1,4 тэрбум иргэд болон дэлхий дахинаа дуулгажээ. 

“Жэньминь жибао” сонины нийтлэлд энэ талаар бичихдээ “Хятад нь эдийн засаг, санхүү, соёл болон улс төрийн салбаруудад эрс өөрчлөлтийг туулж байна. Улсад гүн гүнзгий өөрчлөлт өрнөж байна. Энэ бол хөрөнгийг үр ашгийн хойноос хэт хөөцөлдөхөө больж, өргөн өрд түмний эрх ашгийг анхаарч байна. Энэ бол хөрөнгөд чиглэсэн загвараас ард түмнийг чиглэсэн өөрчлөлт. Тэгэхээр энэ бол улс төрийн хувиран өөрчлөлт. Энэ шинэ шинэ трендийн гол нь ард түмэн, ард түмний төлөө энэ бүх өөрчлөлтөд саад болохыг хүсэгчдийг түүхийн явц өөрөө таягдан хаях болно. Энэхүү гүн өөрчлөлт бол Хятадын коммунист намын анхдагч санаа руу хийж байгаа эргэлт, агуу их эргэлт юм. Хүний гэсэн загвар уу, социализмын мөн чанар руу хийж байгаа эргэлт” гэжээ. 

Энэ агуу их эргэлт буцалт нь ямар үр дагаварт хүргэх вэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Бодит амьдрал дээр ямар өөрчлөлт гарах талаар “Жэнминь жибао” бичихдээ “Энэ өөрчлөлт нь бүх наалдсан шавар шавхайг арилгана. Хөрөнгийн зах зээл цаашдаа ганц шөнийн дотор баяждаг хөрөнгөтнүүдийн диваажин байхаа болино. Соёлын аргын хэмжээний зах зээл нь нялцгай одуудын диваажин байх болино. Харин мэдээний хөтөлбөрүүд болон тэдний бүрдүүлдэг олон нийтийн санал бодол нь барууны соёлыг тахин шүтдэгээ болино. Энэ бол улаан өнгө эргэн ирж байна, баатрууд эргэн ирж байна, ихэмсэг сүрлэг зүйлс эргэн ирж байгаа хэрэг. Иймд бид соёлын эмх замбараагүй байдлыг арилгах ёстой. Бид тод, эрүүл саруул, эршүүд зоригтой, хүмүүсийг гэсэн соёлыг бүтээн байгуулах хэрэгтэй. ...Хөрөнгийн урсгалыг юун түрүүнд өндөр технологийн салбар, боловсруулах аж үйлдвэрлэл рүү чиглүүлэх цаг нь болж. Боловсролын салбарын удирдлагыг сургуулийн удирдлагаас эхлээд сургуулийн ойролцоох орон сууцны байршил хүртэл бүх газарт эмх замбараагүй байдлыг арилгах хэрэгтэй. Жирийн хүмүүст бие хүн ба албан тушаалын хувьд өсөх орон зай бүхий шударга, хүнийг гэсэн боловсролын системтэй болох цаг нь болжээ”  гэсэн байна. 

Нийгэмд гарах өөрчлөлтийн талаар “Цаашдаа орон байрны өндөр үнэ, эмнэлгийн өндөр зардал зэргийг зохицуулснаар “нийгмийн гурван оргил” болох боловсрол, анагаах ухаан, орон сууцыг хооронд нь нэг мөр нийлүүлэн тэгшлэх ёстой. Гэхдээ бид ядуус туслахын тулд баячуудыг устгах ёсгүй ч гэлээ баян ба ядуугийн хооронд өсөн нэмэгдэж байгаа ялгааны асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Жирийн ажилтан нийгмийн баялгийг хуваарилах замаар өндөр орлого олох нь бүх нийтийн хөгжил цэцэглэл юм. Энэ бүхэн нийгэмд олон эрс өөрчлөлт дагуулна. Зугаа цэнгээ, урлаг, кино ба тв-ийн салбар дах байдлыг өөрчлөхөөр гаргаж байгаа чармайлт нь хангалтгүй байна. Эстрадын болон киноны одуудад бурхан мэт залбирч шүтдэгтэй тэмцэх хэрэгтэй. Фан-төвүүдийн цэгцлэх цаг нь иржээ. Манай нийгэмд тархаад байгаад хүүхэн шиг эрэгтэй одууд, залуу поп айдолуудынүзэгдлийг нэг мөр үгүй хийх цаг нь ирлээ” гэсэн байна.

Түүнчлэн Хятадын коммунист нам нь гаднын соёлын аюул, гол дайсан АНУ, өнгөрсөнд болсон сүйрэл буюу ЗХУ-ыг ч мартсангүй. “Жэньминь жибао”-д энэ талаар ””...АНУ нь манай улсын эсрэг цэргийн хүчээр заналхийлж, эдийн засаг ба технологийн хориг тавьж, санхүүгийн цохилт өгч, БНХАУ-ыг улс төрийн болон дипломат бүслэлтэд авсан төдийгүй Хятадын эсрэг биологийн дайн, кибер дайн түүнчлэн медиа дайны эхлүүлээд байна. ... Хятадын доторх тагнуулууд нь улс оронд өнгөт хувьсгал гаргахыг хичээх болов. Хэрэв бид урьдын адил том хөрөнгөтнүүдийг гол хүчээ гэж түшиглээд, Америкийн массын зугаа цэнгэлийн салбартай хамтраад явбал манай залуу үе эршүүд эрч хүчээ алдана. Тэгвэл бид жинхэнэ дайралтад өртөхөөсөө өмнө Зөвлөлт шиг сүйрнэ.” гэжээ.

Энэ бүх уриа лоозун бодит амьдрал дээр ямар бодит өөрчлөлт дагуулах нь сонин. “Жэминь жибао” ч энэ талаар дурдаад авсан байна. Жишээлбэл, урлаг, соёл, телевизийн салбарт гарах өөрчлөлт, АНУ-ийн суртал ухуулгын эсрэг авах арга хэмжээний хүрээнд Муланболон бусад дүрээр олны танил болсон жүжигчин ЧжаоВэй-г Дэлхийн хоёрдугаар дайны үеийн миллитаристЯпоны туг далбааг тахин шүтсэн, өөрийн найруулж тоглосон киногоор Тайваны тусгаар тогтнолын дэмжсэн, найз залуу Чжан Чжэхан нь дайны үеэр хятад иргэдийг харгисалж байсан дайны гэмт хэрэгтнүүдийг оршуулсан Японы Ясукуни сүмд мөргөл хийж, нацист маягаар ёсолж байсан учраас Хятадын медиа ертөнцөөс нэг мөр арчин хаясан гэдгийг онцолжээ.  Мөн кино одуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд кино од Чжэн Шуан-ыгөөрөө жирэмслэхгүйн тулд тээгч эх хөлсөлсөн, кинонд тоглоод олсон орлогоо нуун дарагдуулж татвар төлөөгүйн төлөө 299 сая юаниар торгож, Хятад даяар тв, кино дэлгэц, радиогоор гаргахыг нь хориглосон төдийгүй дэлгэцэд гарч амжаагүй одоо хийгдэж байгаа төслүүдийг нь хаасан байна. 

 Мөн фан-төвүүд буюу аль нэг одын шүтэн бишрэгчдийг нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг төвүүдэд шинэ шаардлага тавьжээ. Тухайлбал, од жүжигчдийг бурханчлан тахидгаа болих, шүтэн бишрэгчдэд одуудын нэр барьж янз бүрийн бараа таваар шахдагаа болих, шүтэн бишрэгчдийг интернэт форум зэрэг ёс бус авир гарагсан бол фан-төвөөс үүрд банддаг болох, ядууст зориулан тусламж цуглуулдаг журамтай болох зэрэг маш хатуу хяналтад оруулсан байна. Хятад 1,4 тэрбум хүнтэй учраас нэг одын фан-төв гэхэд олон сая хүн бүртгэлтэй байдаг учраас олон сая хүний үзэл бодолд нөлөөлдөг суртал ухуулгын хүчтэй хэрэгсэл болдог учраас ийм арга хэмжээ авчээ.  

 Мөн Америкийн хятад гаралтай жүжигчин Гао Сяосун-ыг интернэт блогоороо АНУ-ыг магтсаны төлөө Хятадын интернэт болон тв-ээс нэг мөр хөөсөн байна. 

 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 12 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 12 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 13 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 14 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 15 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 15 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 15 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 16 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 17 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 20 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр