Иргэний нисэхийн салбар чинь болохгүй болсон байна шүү Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа!

Ш.АДЪЯАМАА
2021/10/19

Зам тээврийн сайдын урагшгүй байдлаас болж тус  салбар төдийгүй улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа тухай  сүүлийн үед хэвлэл мэдээллээр олон удаа гарлаа. Өнөөдөр Төмөр зам нь даргагүй, Иргэний нисэх мөн л даргагүй, оронд нь түр орлон гүйцэтгэгчид холион бантанг нь хутгаж байгаа бололтой. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар болон МИАТ.ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар нисэхийн боловсролгүй, мэргэжилгүй, нисэхийн үйлдвэрлэл-үйлчилгээний талаар ажлын мэдлэг чадваргүй, дадлага туршлагагүй этгээдүүдийг томилон ажиллуулсныхаа горыг Монгол Улсын Засгийн газар хатуухан амслаа. 

Тодруулбал, Монгол Улсын Агаарын тээврийн салбар хэзээ мөдгүй дампуурахад бэлэн болсныг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн үйл ажиллагаа илтгэн харууллаа. Ковид цар тахлын улмаас ирээдүйд Агаарын тээврийн салбарт учрах эрсдлийг тооцоолон түүнийг хэрхэн яаж даван туулах тухай нисэхийн үндсэн мэргэжлийн нэгэн “Доктор” өөрийн “санал”-аа Монгол Улсын Ерөнхий сайдад 2020 оны 3-р сард дэвшүүлсэн байдаг. Энэ талаар Засгийн газрын тэргүүнээс өгсөн үүрэг даалгаврыг ЗТХ-ийн сайд Л.Халтар биелүүлэхээр ямар ч дорвитой ажлыг ИНЕГ-ын удирдлагаар хийлгүүлж чадаагүй билээ.

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом нь энэ салбарт олон жил болсон туршлагатай гэгдэх боловч хэд хэдэн эрүүгийн хэргийн холбогдогчоор татагдаад зарим нэг гэмт хэрэгтээ “яллагдагч-шүүгдэгч” болчихоод явж байна. Тухайлбал Л.Бямбасүрэн, Б.Алтанцом нар нь эрх мэдлээ урвуулан байгууллагын хөрөнгөөс олон сая төгрөгийг  ЗТХЯ-ны хэлтсийн дарга С.Мөнхнасан гэгчид хээль хахуул болгож өгсөн гэх 1902007730099 дугаартай эрүүгийн хэрэг шүүхэд хянагдаж байна.

    Бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхолыг гүйцэлдүүлэгч  Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргаас энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр чөлөөлсөн нь маш зоригтой зөв шийдвэр болсон. Гэвч “Сахил хүртээд шал дордов” гэгчээр түүний гар хөл болсон залгамжлагч, нэгдмэл ашиг сонирхолтой болох ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон  гүйцэтгэгч Б.Алтанцом, Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга Ё.Эрдэнэбат, Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаатар, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд,  Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал нарын  этгээдүүд Л.Бямбасүрэнгийн ашиг сонирхолыг хамгаалан үүрэг даалгаврыг биелүүлэн нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааг алдагдуулсан  ноцтой зөрчил дутагдлыг 8-р сарын 12-ноос хойших  хугацаанд байнга гаргасаар ирлээ. Тухайлбал Т.Эрдэнэ захиралтай “Монголиан эйрвэйс” ХХК-д нислэг үйлдэх зөвшөөрлийг ИНЕГ-ын дарга нар хууль дүрмээ зөрчин олгосноос болж нисэхийн аюулгүй ажиллагаанд заналхийлсан ноцтой зөрчил дутагдал энэ хугацаанд гарсныг цахим мэдээлэлд ил болгосон.  Баримтыг тодруулбал :

2021-09-28-нд манай сайтад “Вертолёт онгоцоор улсын хил зөрчсөн нислэгийг нууцалжээ” гэсэн нийтлэлд 2021-08-29-ний өдөр Монголиан Эйрвейс ХХК-ийн JU6820 дугаартай ROBINSON R66 маягийн / нисэх багийн дарга нь гадаад улсын иргэн / нисдэг тэрэг Монгол Улсын дархан хилийг Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын орчмоор хулгайгаар зөрчсөн тухай болон ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Б.Алтанцом, Нисэхийн хяналт, шалгалтын албаны дарга Ё.Эрдэнэбат нар нь нислэгийн хөдөлгөөний диспетчерийн мэргэжилтэй хирнээ дээрх нисдэг тэрэгний нислэгийг хянуулж чадахгүй, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй ажлын алдаа зөрчил, дутагдал гаргасныг дурдсан.

Үүнийг баталгаажуулж 2021-09-29-ний өдрийн цахим мэдээлэл https://eguur.mn/249915/-д “Хилийн гэрээ зөрчиж, нисдэг тэргээр “аялсан” Бодь-Интернэшнл ХХК-ийн албан тушаалтнуудыг 1 саяар торгожээ” гэсэн нийтлэл гарсан байна.  

Буянт-Ухаа нисэх буудлаас 2021- 09-28 –ны  05 цаг 30 минутад Говь-Алтайн чиглэлд 45 зорчигч авч ниссэн Монголиан эйрвейз ХХК компаний JU1050 дугаартай Фоккер-50 агаарын хөлөгт техникийн гэмтэл гарч эргэж Буянт-Ухаа нисэх буудалд ослын буулт хийсэн тухай 2021-10-11-ний өдөр http://www.bolod.mn/News/232221.html-д “Монголиан эйрвэйс компанийн агаарын хөлөгт гэмтэл гарсныг ИНЕГ-ынхан нууж байна уу” нийтлэл гарчээ.  Энэ нь 27 жилийн насжилттай, хэтэрхий хуучин онгоцонд зорчигч тээвэрлэх арилжааны нислэгийн зөвшөөрлийг олгон, Иргэний нисэхийн дүрэм 139-ээр гэрчилгээжээгүй Буянт ухаа нисэх буудлаас арилжааны нислэгийг нисгэсэн гэжээ. Мөн Б.Хурцын хамаатны компанид ийм их давуу эрх олгосноо Засгийн газрын тэргүүн болоод ЗТХ-ийн сайд Л.Халтараас ИНЕГ-ын дарга Б.Алтанцом нар нь тас нууцалж байгааг бичжээ.

Мөн 2021-10-06-ны өдөр манай сайтад “Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын хөрөнгөнөөс их хэмжээгээр завшиж хувийн хаус бариулжээ” нийтлэлд  ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн захирал асан  Н.Энхбат нар нь өөрсдийн хар балагаа нуун дарагдуулахын тулд өөрсдийнхөө шадар цэрэг, нислэгийн диспетчер Г.Бат гэгчийг ИНЕГ-ын даргад томилуулахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хэнтий  нутгийн нэр барин нөлөөлж байгаа тухай дурджээ. ИНЕГ-ын даргаар нисэхийн хөрөнгөөр хувьдаа ордон байруулсан гэх Г.Бат мэтийн этгээдийг АТГ аль хэдийн хараандаа авч шалгахаар болсон гэх яриа гарсан байна.

            Энэ мэтээр Б.Алтанцом даргын балаг дуусахгүй бололтой.  Тэгтэл саяханаас маш ноцтой нэгэн асуудал босч иржээ. ИНЕГ дарга асан Л.Бямбасүрэн нь “Чингис хаан” банкинд нууц данс нээлгэн байгууллагынхаа их хэмжээний төгрөг, ам.долларыг байршуулаад хүүг нь цохидог байсныг Авилгатай тэмцэх газар шалгаад эхлэнгүүт 6-н тэрбум төгрөгөө буцаан авахын тулд Иргэний хэргийн шүүхэд хандаж уснаас хуурай гарсан байдаг. “Чингис хаан” банкинд хадгалагдаж байсан ИНЕГ-ын мөнгөн хөрөнгийг ИНЕГ-т буцаан өгүүлэхээр “Шүүхийн шийдвэр” гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэлийг хийхээр болсон аж.  Гэтэл “Чингис хаан” банкны барагдуулах ёстой мөнгөн хөрөнгийн төлбөр тооцоог тус банкинд иргэдийн авсан найдваргүй зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөр эргүүлэн сольж авахыг Б.Алтанцом дарга завдаж байсныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдэж хориглосон байна. Иргэний нисэхийн салбарын ажиллагсдын нөр их хөдөлмөр зүтгэлээр бий болгосон төгрөг, ам.долларын мөнгөн капиталыг луйварчидтай хуйвалдан завшиж байгаа этгээдүүд ИНЕГ-ыг хохироосоор даруй зургаан жилийг үдэж байна.  

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ 17 цагийн өмнө
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж тэгш боломж олгоно 18 цагийн өмнө
Багануур-Улаанбаатар чиглэлд 10 мянган төгрөгийн төлбөртэй автобус явж эхэллээ 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цагийн өмнө
​ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна 20 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 20 цагийн өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 20 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 22 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 22 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 22 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана Өчигдөр
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд Өчигдөр
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа Өчигдөр
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарын метро 19.5 км урт байна Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив Өчигдөр