Хятадад эрчим хүчний нүүрсний дээд түүхэн амжилт тогтоов

Л.Бямбажав
2021/10/18

Манай урд хөршид эрчим хүчний нүүрсний үнэ  огцом өсөж дээд амжилт тогтоосон тухай “Reuters” агентлаг мэдээлж байна. 

Тус агентлагийн мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын газар нутгийн дийлэнх гэнэт хүйтэн цаг агаарын эрхшээлд оржээ. Огцом хүйтрэхийг дагаад дулаан, цахилгааны хэрэглээ огцом нэмэгдэж, харин түүнийг дагаад цахилгаан станцууд нь их хэмжээгээр нүүрс нөөцөлж эхлэхэд эрчим хүчний нүүрсний үнэ түүхэнд байгаагүй өндөрт хүрсэн байна.

Энэ долоо хоногт Хятадын хойд нутгаас, өөрөөр хэлбэл Монголын нутгаас хүчтэй хүйтэн салхи үлээж байгаа тул орон сууц, оффисын байгууламжуудыг халаах цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ огцом өснө гэж тооцсон аж. Цаг агаар судлаачдын багцаалж буйгаар төв болон зүүн мужуудад нь агаарын температурын дараагийн хоёр гурван хоногийн тур даруй Цельсийн 16 хэмжээр унаж болзошгүй.

Хятадад ингэж огцом хүйтрэхээс ч өмнө нүүрсний гачигдалд үүсээд байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Цар тахлын дараа эдийн засаг нь огцом өсөхөд нүүрсний нийлүүлэлт хоцорч газар сайгүй цахилгаан эрчим хүчний хомсдол ороод байсан юм. Есдүгээр сараас эхлээд их газрын Хятадын 30 мужийн 17-д нь цахилгаан эрчим хүч хязгаарлах болсон. Үүнээс болоод асар олоон тооны үйлдвэр хагас цагаар ажиллаж, зарим бүр түр зогсолт хийхээс өөр аргагүй болсон. Энэ байдал нь дэлхий хэмжээнд хангалт нийлүүлэлтийн гинжин хэлхээг эвдэж орхисон юм.

Чжэчжоугийн бирж дээр нэгдүгээр сард нийлүүлэх 1 тонн эрчим хүчний нүүрсний фьючерс 1669 юань буюу 259,42 долларт хүрчээ. Энэ бол оны эхнээс нүүрсний үнэ даруй 200 хувиар өссөн хэрэг юм.

Гэтэл есдүгээр сард Америкийн хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк нь эрчим хүчний нүүрсний үнэ 190 доллар хүрнэ гэж тооцоолж байсныг бодит байдал бараг 1,5 дахин нугалаад байгаа юм.

Хятадад нүүрсний үнэ ингэж өсөхийг дагаад тийшээ нүүрс экспортолдог улс орнууд маш их ашиг олох боломжтой болсон байна. Жишээлбэл, манай хойд хөрш энэ жил нүүрсний үнэ ба экспортын хэмжээ өссөний ачаар өмнөх жилийнхээс даруй 19 хувиар илүү валютын ашиг олж байгаа нь мөнгө дүнгээр  15 тэрбум доллар болж байгаа нь 2020 оны хэмжээнээс 2,15 тэрбумын илүү байна гэж “Известия” мэдээлсэн байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 12 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 13 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25