О.Ванданцэрэн: Миний хүү талийгаачийг төрсөн үр шигээ өсгөсөн, би дүүгээ хороочихлоо гэж хэлээд ухаан алдсан

М.Төгөлдөр
2021/10/17

Өнгөрөгч аравдугаар сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Азарга багт 38 настай Д сум алдаж улмаар арван настай хүү Х амь насаа алдсан харамсалтай хэргийн мөрөөр манай сурвалжлах баг тус аймгийг зорьсон юм. Биднийг талийгаач хүүгийн амьдарч буй гэрт очих үеэр талийгаачийн нагац ах нар болон хүүгийн амьдарч байсан хүргэн ахын ар гэрийнхэн бүгд ирсэн байсан юм. Талийгаач арван настай Х нь Өндөр-Улаан сумын  ЕБС-ийн дөрөвдүгээр ангийн сурагч байсан бөгөөд хэрэг гардаг үеэр цахимаар хичээл үзэх ёстой байжээ. Гэвч талийгаач “А, Б” үсгээ таних төдий мэдлэгтэй байсан хэмээн сум алдсан Д-ийн аав О.Ванданцэрэн ярьсан юм. Хүү жижигхэн биетэй, үеийн хүүхдүүдтэй тоглохоос илүүтэй өөрөөс насаар бага хүүхдүүдтэй тоглодог. Морь малаас айдаг, зөөлөн сэтгэлтэй хүү байжээ. Сум алдсан гэх 38 настай Д-тэй талийгаач хүү их дотно байсан бөгөөд ихэнх тохиолдолд хамтдаа явдаг байсан тухай нутгийн иргэд болон талийгаачийн ар гэрийнхэн бидэнд учирласан юм. Хэрэг гарсан тухайн өдөр хүүгийн эмээ Б сумын төвд эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд хүүгийн эмээ гурван ч удаа тархиндаа цус харвасан учир ярьж, хэлэхдээ тааруухан аж. Иймд талийгаачийн нагац ах болон худийн зүгээс бидэнд ярилцлага өглөө. Харамсал, гуниг тээсэн сурвалжлагыг үзэгч та бүхэнд хөндөн үзүүлж буй нь галт зэсвэг эзэмшигч хэн бүхэнд сэрэмжүүлэг болгох, мөн олон нийтэд бодит мэдээллийг хүргэхийг зорьсон нь энэ юм.

https://www.facebook.com/zarig...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18