С.Эрдэнэ өөрийгөө АН-ын дарга байгаа мэтээр тайлбарлаж Улсын Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэв

Л.Бямбажав
2021/10/15

Ардчилсан намд үүсээд байгаа дотоод зөрчилдөөн зогсож арваннэгдүгээр сарын 5-ны өдөр эвлэрлийн Их хурлаа хийхээр зарлаад байгаа. Энэ үеэр АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал зарлан Улсын Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэн гуйвуулсан тайлбар мэдээлэл хийлээ.

Түүний өгсөн худал мэдээлэл болон үнэн баримтыг харьцуулан хүргэж байна.

Баримт 1: С.Эрдэнэ Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд биш

Монгол Улсын Дээд шүүх С.Эрдэнийг намын даргаар сэргээн бүртгэхээс нийт гурван удаа татгалзсан.

  • 2021 оны нэгдүгээр сарын 14-д Монгол Улсын дээд шүүхийн 04 тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс татгалзав.
  • 2021 оны хоёрдугаар сарын 26-д Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаан болон 09 дугаартай тогтоолоор С.Эрдэнийг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд С.Эрдэнийг АН-ын даргаар сэргээн бүртгэх хүсэлтээс татгалзав.
  • 2021 оны дөрөвдүгээр сарын 27-д Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаан 12-р тогтоолоор Улсын дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийн АН-ын даргаар бүртгэлийг сэргээх хүсэлтийг хангахаас татгалзсан.

Баримт 2: С.Эрдэнэ, М.Тулгатыг "мурьсан"

Дээрх гурван удаагийн татгалзсан шүүхийн тогтоол дунд хамгийн анхаарал татаж байгаа нь Улсын Дээд шүүхийн 25 шүүгч оролцсон 4-р сарын 27-ны 12-р тогтоол юм. С.Эрдэнэ өөрийн зохион байгуулсан дотоод сунгаанаас ялсан М.Тулгатыг дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлэхдээ, хажуугаар нь өөрийгөө АН-ын даргаар сэргээн бүртгүүлэх хүсэлтийг давхар хүргүүлсэнд дахин татгалзсан шийдвэр гаргасан.

Баримт 3: С.Эрдэнэ хулгайгаар Ардчилсан намын дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдсан

Улсын Дээд шүүх нийт гурван  удаа С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс татгалзсаны дараа, тэрээр намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт өгснийг мөн дээд шүүхээс татгалзав.

2021 оны 10 сарын 13-д Улсын дээд шүүхийн хуралдаан болж С.Эрдэнийн хүргүүлсэн АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав.

http://www.supremecourt.mn/news/681

Баримт 4: Х.Сонинбаяр шүүгчид ногдуулсан сахилгын шийтгэл АН-ын дотоод асуудалтай холбоогүй

С.Эрдэнэ хэлэхдээ Улсын дээд шүүгч Х.Сонинбаяр нь АН-тай холбоотой хэргээр сахилгын шийтгэл хүлээсэн гэх мэдээллийг удаа дараа гаргаж байгаа. Улсын дээд шүүхээс уг асуудалд тайлбар, тогтоол гаргасан бөгөөд шүүгч Х.Сонинбаярын сахилгын шийтгэл нь АН-ын дотоод асуудалтай холбоогүй болно.

http://www.supremecourt.mn/new...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18