УЕП-ын орлогч М.Чинбатын нэр холбогдсон Д.Янжинхорлоогийн хэрэг замхраад байна

Л.Бямбажав
2021/10/15

Хуурамч гарын үсгээр бусдын өмч хөрөнгийг залилсан, мөн нас барсан хүний нэр дээрх үл хөдлөхийн гэрчилгээг амьд байгаа мэтээр лавлагаа гаргуулсан төрсөн үр хүүхдийг нь байлцуулалгүйгээр үл хөдлөхийн гэрчилгээ авсан гэх хоёр ч залилангийн шинжтэй хэрэгт холбогдсон энэ хэргээр шалгагдаж байгаа МУИС-ийн багш хуульч Д.Янжинхорлоод холбогдох хэрэг юу болов гэдгийг "Зариг" тодрууллаа. 

Дээрх хэрэгт холбогдогчийн нэг ангийн найзууд болох УЕП-ын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр болон энэ хэрэгт холбоотой ажилласан нэр бүхий прокуроруудыг УЕП-оос шалгаж, Прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлэн шалгах үүргийг Б.Жаргалсайхан прокурор өгсөн.

Тиймээс УЕП-ын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр нарт ямар хариуцлага оногдуулсан бэ гэдгийг Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболдоос тодрууллаа. Тэрбээр "Энэ хэргийг УЕП-оос  хянан, сэргээсний дагуу хэрэг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын дор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Тухайн хэргийг хариуцан ажилласан УЕП-ын орлогч М.Чинбат болон хэрэгт хяналт тавьж ажилласан прокурор мэргэжлийн алдаа гаргасан эсэхийг Прокурорын мэргэжлийн зөвлөлөөр авч хэлэлцсэн. Нэр бүхий албан тушаалтнууд болон хэрэгт хяналт тавьж байсан прокурорт улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар хариуцлага тооцсон. Тэдэнд сахилгын арга хэмжээ буюу цалингийн торгууль оногдуулсан. Энэ хэрэгт хяналт тавьж ажилласан прокурор мэргэжлийн ур чадвар дутагдсан байна, хэргийг бүрэн талаас нь харж хянаж чадаагүй байна гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээг авсан" гэлээ. 

 

УЕП-ын орлогч прокурор М.Чинбат 2021.02.11-ний өдрийн тоот гарын үсгээр их сургуулийн ангийн найз Д.Янжинхорлоогийн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй байна” гэх үндэслэлээр хэргийг хаах санал шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг ерөнхий прокурор  Б.Жаргалсайхан хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Сүхбаатар дүүргийн Прокурорын газар руу ийн шилжүүлжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18