Б.Баярсайхан: Тосонцэнгэл сумын Засаг дарга болон ИТХ-ын даргыг яагаад огцруулсан талаар мэдээлэл алга

Л.Бямбажав
2021/10/15

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга болон тус сумын ИТХ-ын дарга нь огцорсон талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас тодрууллаа. Тосонцэнгэл сумыг сүүлийн 10 гаруй жил АН дангаараа удирдаж ирсэн бөгөөд өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр "өнгө" нь солигдсон юм. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Одоогоор мэдээлэлгүй байна. Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаас утсаар тодруулахад, Тосонцэнгэл сумын Засаг дарга  Ж.Жигмэддорж болон ИТХ-ын дарга Б.Даваахүү нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэсэн мэдээллийг надад өглөө. Шалтгааныг нь тодорхой мэдсэнгүй. ИТХ-ын хуралдаан нь болсон эсэх талаарх мэдээлэл ч алга. Тэд сонгуулийн дараа томилогдсон.  Тосонцэнгэл сумын Засаг дарга  Ж.Жигмэддоржийн хувьд  ЕБС-ийн багшаар ажиллаж байсан залуухан хүн. ИТХ-ын дарга Б.Даваахүү олон жил орон нутагт ажилласан, туршлагатай. 

Тосонцэнгэл 10 гаруй мянган хүн амтай том сум. Энэ орон нутгийг удирдах хүмүүсийн ур чадвар, улстөрийн нөхцөл байдал хоорондын үл ойлголцлын асуудал байгаа байх гэж бодож байна. Улс төржилт Монголд газар авсан. Орон нутагт улстөржилт бүр хүнд. Хоёр намыг дэмждэг хамаатнууд хоорондоо хүртэл золгодоггүй ах, дүү нар бий. Тэр намын гаралтай учраас надад шагнал урамшуулал ирсэнгүй гэж хүртэл ярьдаг. Би өнгөрсөн хугацаанд гурван удаа аймгаа бүтэн тойрсон. Энэ үеэрээ улстөржилтөөс ангид байж талцаж, хуваагдахгүй байхыг уриалж ирсэн" гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18