ОХУ: Тээврийн жолооч нар хил дээр түгжигдэн ажил хаяж байв

Н.Мижидмаа
2021/10/15

Сонирхуулахад 2020 оны 10 дугаар сарын сүүлээр Хятад-Оросын хил дээр Оросын тээврийн жолооч нар “Covid”-ийн сорилтой холбоотой ажил хаялт зарлаж байжээ. Тухайн үед энэ талаар Оросын “РБК” суваг  сурвалжилж Хятадтай хил залгаа Приморынхязгаарын тээврийн жолооч нарын тэргүүн П.Куприяновтой уулзаж байдлыг тодруулахад ингэж ярьж байжээ.

Куприянов: Хятадын тал манай тээврийн жолооч нарыг бүх шинжилгээ энэ тэрээ үзүүлсээр атал тийш нь вирус тээлээ гэж ярьж байна, тэгээд буцаад Оросын нутагт орж ирээд шинжилгээ өгөхөөр халдвар аваагүй гэж хариу гардаг. Жолооч вирусийн халдвар аваагүй гэсэн хариу аваад хил давах хүртэл хугацаа орох нь мэдээж. Тэгээд оросын жолооч хил давах болохоор хятадууд чи коронвирустай байна буцаад яв гэдэг. 

Гэхдээ хамгийн сонирхолтой нь хятадууд яг тодорхой нэр төрлийн бараа ачиж яваа жолооч нарыг хурдан гаргаад бусдыг нь коронавирустэй гээд буцаагаад байгаа юм. Тиймээс бид яг хилийн зурвасын хажууд коронавирусийн шинжилгээ өгдөг цэг нээгээд тэндээсээ хөдлөн хил давж байхыг санал болгож байна. Хятадууд сорилыг хэдхэн минутын дотор хийдэг юм. 

Тэгээд бас нэг юм гэвэл Финландтай залгаа хилээр өдөрт мянган машин гаргаад байхад Хятадтай залгаа хил дээр хятадууд өдөр 30 машин ч гаргахгүй байна. Ийм явдал олон жил үргэлжилж байгаа болохоор хүмүүсийн тэсвэр дуусаж байна шүү”

Түүнчлэн Оросын тээврийн жолооч нар ачаагаа Хятадад буулгахтай холбоотой асуудалтай тулгарсан байна. Тэд хил давмагцаа чиргүүлээ үлдээгээ Оросын тал уу буцдаг. Харин чиргүүлийг нь хятадууд түр агуулах руу чирч оруулаад тэндээ ачааг нь нэг бол буулгаж, эсвэл ачаа ачдаг. Энэ бүх хугацаанд жолооч нь хилийн зурвас дээр чиргүүлээ хүлээж суудаг. Тэгээд чиргүүлээ авах болохоор ахиад дугаарлан зогсдог. Хүлээлт энэ тэр нь нийлээд бүтэн долоо хоног болдог болжээ. 

Гурав хоног үргэлжилсэн ажил хаялтын үеэр жолооч нар шалган нэвтрүүлэхийг орох гарах замыг битүү хааж, ямар ч машин нэвтрэх боломжгүй болгож байжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18