Хятадад юмны үнэ эрс нэмэгдэж байгаагийн гарцаагүй шинж тэмдгийг олжээ

М.Төгөлдөр
2021/10/14

Хятадад юмны өмнө нэмэгдсэн нэмэгдээгүй талаар янз бүрийн мэдээ тарж учир нь сайн олдохгүй байгаа. Тэгвэл Британийн “ВВС” сувгийнхан Хятадад юмны өмнө эрс нэмэгдэж байгааг нотлох гарцаагүй шинж тэмдэг гэхээр зүйлийг олжээ. Тэр нь шар буурцгийн цуу.

“ВВС” нь Хятадад хамгийн их зарагддаг шар буурцгийн цууны үнэ өсөж байгааг олж мэдсэн байна. Улмаар шар буурцгийн цууны өсөлт нь Хятадад инфляц газар авч байгааг нотлох эцсийн шинж тэмдэг гэж мэдэгджээ.

Хятадад хамгийн их зарагддаг шар буурцгийн цууны “Foshan Haitian” брэндийг эзэмшигч “Foshan Haitian Flavoring and Food Co” компани нь бүтээгдэхүүнийхээ үнийг энэ сарын сүүлээс даруй 7 хувиар нэмэгдүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Шанхайд бүртгэлтэй энэ компани нь түүхий эд, тээвэр ба эрчим хүчний зардал ихээхэн нэмэгдсэн учраас бүх төрлийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөр шийдсэн гэсэн тайлбар өгсөн байна.

Гэтэл дэлхий цар тахлын зогсолтоос гарахын гэрээ дэлхий даяар түүхий эдийн үнэ өсөж байна.

Ингээд Хятадад хамгийн алдартай брэндийн шар буурцгийн цуу, хясааны сүмс гэх мэт бус сүм, цуунуудын үнэ аравдугаар сарын 25-аас эхлэн нэмэгдэхээр болсон гэдгийг тус компани Шанхайн хөрөнгийн бирж дээр мэдэгдсэн байна.

Тус компани зардал нь нэмэгдэж байгаа үед бизнесээ илүү тогтвортой болгохын тулд нэмсэн гэсэн тайлбар өгч.

“Foshan Haitian Flavoring and Food Co” нь шар буурцгийн цуунаас гадна тахианы шөл, цөцгийн тос, натрийн глутамат зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг.

Сүүлийн хэдэн долоо хоногт Хятадад цахилгаан эрчим хүчний үнэ огцом өссөн, Хятадын зарим нутагт цахилгаан эрчим хүч хэмнэх үүднээс хязгаарлалт хийсэн.

Гэтэл уул уурхайн томоохон бүс нутаг болох Шаньси мужид болсон үер нь нүүрсний хомсдолыг улам нэмэгдүүлснээр цахилгаан эрчим хүчний дутагдлыг бүр лавшруулсан байна.

Ийм нөхцөлд цахилгаан станцууд ямар ч үнээр хамаагүй нүүрс худалдан авах гэж хүчтэй өрсөлдөх болсон тул Хятадын цахилгаан станцуудад ашигладаг эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн гурван өдөр дараалан түүхэндээ байгаагийн өндөр үнээр зарагдаж байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18