ЗТХ-ийн сайд Л.Халтар ирсэн бичиг баримттай танилцдаггүй, ажлаа хийдэггүйгээс тээвэрчдийг бухимдуулжээ

Л.Бямбажав
2021/10/13

Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлт явуулахгүй гэсэн Зам тээврийн сайд Л.Халтар сайдын шийдвэрийг Монгол тээвэрчид, тээвэрчдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл гурав дахь өдрөө үргэлжилж байна.   Тус чиглэлийн нүүрс тээврийн замыг энэ сарын 20-ноос эхлэн зогсоох юм. Цогтцэций-Чойр чиглэлийн шороон замаар Монгол компани, Монгол тээвэрчид нүүрсний экспортын тээвэрлэлт хийхийн тулд өөрсдөө мөнгө гаргаж замаа засаж тээвэрлэлтээ хийж байсан ч ЗТХ-ийн сайд Л.Халтар сайд замыг нь хаасанд  Монгол тээвэрчид бухимдаж түүнийг дээрх шийдвэрээ эргэн харахыг шаардаж байгаа юм. Жолооч нар үндсэн гурван шаардлагыг тавьж буй. Тодруулбал, 

  • Боомт дээр болж байгаа нөхцөл байдалд яаралтай дүгнэлт гаргах,
  • Л.Халтар сайдын Чойр чиглэлийн тээврийг хаах тухай тушаалыг цуцлах,
  • Засгийн газраас яаралтай ээлжит бус хурлаа зарлаж, шийдвэр гаргах, 
Өнөө өглөөнөөс эхлэн жолооч нар аргагүйн эрхэнд Сүхбаатарын талбайд машинтайгаа ирж, үзэл бодлоо илэрхийлсэн. Энэхүү асуудалд ЗТХ-ийн сайд Л.Халтар тайлбар өгөх үеэрээ тэрбээр "Бид  "Баянзам" компанийг гэрээгээ дүгнээд ирээрэй гэж явуулсан" гэсэн тайлбарыг өгсөн нь худал болох нь батлагдав.




Учир нь "Баянзам" тээвэрчдийн холбооноос энэ оны наймдугаар  сарын  20-нд  Л.Халтар сайдад "Эко жишиг тээвэр" төслийнхөө тайланг хүргүүлж байжээ. Харамсалтай нь Л.Халтар сайд, ЗТЯамныхан өөрсдөө тайлантай танилцаагүй бололтой. Түүнчлэн Л.Халтар сайдын ярьсан шүүхийн шийдвэрт Цогтцэций-Чойр чиглэлийн замын эзэмшигчийн маргааныг л шийдсэн бөгөөд Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэлт явуулахыг хориглосон шийдвэр биш байжээ. Өөрөөр хэлбэл, ЗТХ-ийн сайд Л.Халтар ирсэн  бичиг баримттай танилцдаггүй, ажлаа хийдэггүйгээс тээвэрчдийг өнөөдөр ийн  бухимдуулжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18