Японы шинэ Ерөнхий сайд Кишида Японы бүрэн эрхийн хүрээнд Курилын арлууд багтдаг гэв

Л.Бямбажав
2021/10/12

Японы шинэ Ерөнхий сайд Фумио Кишида мягмар гарагт парламентын доод танхимд болсон мэтгэлцээний үеэр Курилын өмнөд хэсгийн арлууд нь Куорилын өмнөд хэсгийн арлууд нь Японы бүрэн эрхийн хүрээнд байгаа гэж үздэг тухайгаа мэдэгдсэн гэж ТАСС мэдээлж байна.

 Тэрбээр “Умардын нутаг манай улсын бүрэн эрхийн хүрээнд байдаг. Бид энэ асуудлыг хойч үедээ үлдээлгүй шийдэх ёстой. Засгийн газар эдгээр арлын харьяаллын асуудлыг шийдээд Оростой энхийн гэрээ байгуулах чиглэлд ажиллах болно” гэсэн байна.

 Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Кишидагийн бодлоор маргаантай дөрвөн арлууд дээр Японы хууль үйлчилдэг, тэнд болж байгаа бүх зүйл Японы хууль, эрх зүйн хүрээд шийдэгдэж байх ёстой гэжээ. Гэхдээ бодит байдал дээр эдгээр арлууд нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Зөвлөлтийн бүрэн эрхийн хүрээнд, Зөвлөлт задарсны дараа ОХУ-ын бүрэн эрхийн хүрээнд орсон юм. Нийт 75 жил оросууд эдгээр арлуудад эзэн сууж, тэнд болж байгаа бүгдийг Оросын хуулийн дагуу шийдэж ирсэн гэж болно.

 Гэвч Япон нь эдгээр арлуудыг “Умардын нутаг” гэж нэрлэн өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж мэдэгдэн, үүнийг нь хүлээн зөвшөөрөхийг Зөвлөлтөөс шаардах болсон. Бүр тодруулбал Курилын зурвас дагуух Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи болон бүлэг жижиг арлуудыг Япон өөрийнх гэж маргаж байгаа. Зөвлөлтийн удирдлага 1956 онд Японтой Энхийн тунхаглалд гарын үсэг зурахдаа Хабомаи, Шикотан арлуудыг Японы мэдэлд шилжүүлэхээр болсон ч нэг нөхцөл заасан нь хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулах нөхцөл байж. Энхийн гэрээнд гарын үсэг зурсны дараа Япон энэ хоёр арлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд албан ёсоор шилжүүлж болох байсан ч тэр үед Япон нь маргаантай гэгдэх бүх дөрвөн арлыг буцааж өгөхийг шаардаж, Энхийн гэрээ байгуулахаас татгалзсан учраас хоёр арлаа ч буцааж чадаагүй, Зөвлөлттэй харилцаагаа хэвийн болгож чадаагүй юм.

 Зөвлөлт задран унасны дараа дөрвөн арлыг буцааж авах бодит боломж гарч ирсэн. Учир нь, ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин бусад улсуудтай газар нутгийн маргааны асуудлаар хэлэлцээ хийхэд ихээхэн буулт хийж, газар нутгийн маргааныг гол төлөв нөгөө талд ашигтайгаар шийдэж байсан юм. ОХУ нь эдийн засаг, санхүүгийн маш хүнд байдалд байсныг япончууд чадварлагаар ашиглан арлуудыг буцааж авах хэд хэдэн оролдлого хийж, амжилтад хүрэн алдсан байдаг. Эхнийх нь 1991 онд болсон бөгөөд Ельцин АНУ-д айлчлах үеэр дөрвөн арлыг бүгдийг буцааж өгөхөөр шийдээд 1992 онд Японд айлчлах үеэр холбогдох баримтуудад гарын үсэг зурах байж. Гэвч Ельцины тойрон хүрээлэл нь маргаантай арлуудыг Японд ямар ч ашиггүйгээр зүгээр бэлэглэхийг эсэргүүцэж, янз бүрийн арга хэрэглэн 1992 оны айлчлалыг нь хойшлуулж дөнгөсөн байна.

 Үүний дараа буюу 1997 онд Ерөнхий сайд байсан Рютару Хашимото нь Ельциныг ам алдуулж маргаантай арлуудыг Японд бэлэглэнэ гэж хэлүүлж дөнгөсөн байна. Ингэхдээ 1956 оны тунхаглалд заасан хоёр арлыг төдийгүй хамгийн том талбайтай үлдсэн хоёр арлыг хүртэл өөрийн шийдвэрээр өгөхөөр шийдсэн байжээ. Гэвч тойрон хүрээлэл нь мөн л маргаантай арлуудыг Японы мэдэлд өгөх гэж яарах хэрэггүй гэж итгүүлж чадсан тулдаа газар нутгийн маргааныг шийдэж, энхийн гэрээ байгуулах хугацааг 2000 болгож хойшлуулсан байдаг.

 Ингээд 2000 оноос хойш Ерөнхийлөгч Путин Японтой энхийн гэрээ байгуулах оролдлого хийх үед маргаантай арлуудын асуудал ахин сөхөгдсөн. Гэвч Японы тал 1956 оны тунхаглалд заасан хоёр арлыг бус бүх дөрвөн арлыг буцаан авах нь зарчмын асуудал гэснээс Энхийн гэрээ байгуулаагүй. Ийм нөхцөлд Путин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж ОХУ-ын газар нутаг нь салшгүй нэгдмэл зүйл тул аль нэг хэсгийг нь бусад улсад тастаж өгөхийг хориглосон заалт оруулсан төдийгүй ОХУ-ын газар нутгийн бусад улсад өгөхийг уриалсан хүнд эрүүгийн хариуцлага тооцож байхаар болсон. Ингэснээр үндсэндээ Япон улсын хувьд Умардын газар нутгаа тайван замаар, эргүүлэн авах бүх боломж хаагдсан. Оросууд арлуудыг буцааж өгөх боллоо гэж бодоход эхлээд бүх нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсны дараа л боломж гарч ирнэ.

 Гэвч Японы улс төрийн элитүүд дөрвөн арлыг өөрийн болгох боломж байна гэдэгт итгэсээр байгаа нь Ерөнхий сайд Фумио Кишида-ийн мэдэгдлээс харагдаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18