Ш.Раднаасэд: Заавал ял өг, эсвэл цагаатга гэсэн хуулийн төсөл оруулж ирлээ

Л.Бямбажав
2021/10/12

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын  гишүүд асуулт асууж, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Алтанхуяг нь анхан шатны шүүхээс хэргийг буцаах зохицуулалтыг үлдээх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, холбогдох үндэслэл, тайлбарыг хэлж байлаа. Хэрэг буцааж болохгүй гэдэг хуулийн зохицуулалт дор хэргийг нягтлахгүйгээр, шүүх заавал шийдвэр гаргах шахалтад орох эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн шүүхээс өмнөх мөрдөн байцаах, прокурорын шатны үйл ажиллагааг сайжруулахгүйгээр, шууд шүүх эцсийн шийдвэрийг гаргаж байхыг хуульчлах нь эрсдэлтэй гэв. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: "Энэ хууль давуу тал ч ихтэй, сөрөг тал  ч ихтэй. Заавал ял өг, эсвэл цагаатга гэсэн том зарчим оруулж ирлээ. Дутуу мөрдөөд ял завшуул эсвэл дутуу мөрдөөд ялтан болго. Ийм л зарчим яваад байх шиг байна. Энэ хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үеэр Улсын дээд шүүх, прокурорын байгууллагаас хүмүүс байлцуул. Бидэн дунд хэрэг мөрдөж, хянаж, шүүж байсан нэг ч хүн алга. Тэр зовлонг нь мэдэхгүй. Гэмт хэргийн шинжгүй хэрэг хэрэгсэхгүй болчихвол яах вэ. Заавал дахин хэрэг бүртгэл дээр дахин шалгагдах гээд байна. Энэ зөв үү.  Прокурор шүүхийн шатанд өөрөө оролцож хэрэг мөрдөх гээд байна. Энэ чинь зөв үү. Хяналт тавих ёстой атал мөрдөлтөд оролцох гээд байна. 

Эрүүдэн шүүвэл яах уу. Тэр хохирлыг шүүхийн шатанд яаж зөвтгөх юм бэ. Шүүх хурал дээр  хохирогч эсвэл гэрч мэдүүлэгээсээ татгалзвал яах уу. Шүүх буцаах ямар ч боломж байхгүй. Заавал яллана эсвэл цагаатгаад явуулна. Энэ дотроо авах нэг зүйл нь  прокурор хэрэг татдаг байдлыг өөрчлөх нь зөв л байх.  Тэр тусмаа олны анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжихгүй байх вий дээ. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг замхраад алга болдог болох вий дээ гэж харагдаж байна. Дээд шүүх болон  прокурорын байгууллагаас өгсөн санал амьдралтай саналууд байна шүү. Бусад улс орны туршлага хэрэггүй. Өөрсдийнхөө зовлон дээр суурилж хуулийн төсөл бичих болохоос биш тэр улсад ийм гоё гэж шүүхийн хуулийг яримааргүй байна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18