Н.Наранбаатар: Гашуунсухайтын бузрыг яривал далайгаас том болчихоод байна

Ш.АДЪЯАМАА
2021/10/08

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.08\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Энэ жил нүүрс тээвэрлэлтэд хугацаа их алдаж байна.Төлөвлөгөө тасалдсан. Сүүлийн 3 сарын хугацаанд 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байна уу.  Ямар зохион байгуулалтын ажил хийж байгаа вэ. Хоёрдугаарт, халдвар хамгаалалтын асуудлаас болж жолооч нар их хохирч байна.Хятадын талтай яриад нэг голдиолд оруулах боломж байна уу Үүнийг хариуцаж байгаа хүмүүстэй нь яриад шийдэх боломж байна уу. Энд сөрөг гардаг мөртлөө Хятадын талд очихоор эерэг гарч байгаа нь ямар учиртай юм бэ. Гуравт, төмөр замтай холбоотой асуудал дээр ямар ажил хийгдэж байна. Баригдаж байгаа төмөр замууд хэзээ ашиглалтад орох вэ. Хэзээ урагшаа гарцтай болох вэ.Баахан мухар төмөр замтай болчихлоо. Энэ асуудалд ойрын хугацаанд ямар арга хэмжээ авч ажиллах вэ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: 

-Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм  Гашуунсухайт, Цагаан хадан дээр халдвар хамгаалал нэлээн алдагдсан. Хятадын тал жолооч нарын шинжилгээн дээр нэлээн анхаарал хандуулж байна. Хилийн зурвас дээр контейнер байгуулсан, туршилт амжилттай болсон.Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Бид Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан. ХӨСҮТ-ийн чиглэлийг харсан байдалтай байна. Өргөн нарийн гэхгүй хил холболтын цэгийн эхний гаргалгаа гаргасан. Одоо нарийн цариг наашаа орж ирэх үү, өргөн царигаа гаргах уу гэдэг асуудлыг ярьж, шийдвэрлэхээр ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны долдугаар сард дуусна гэж хэлсэн. Дэд бүтцийн ажил сайн явж байна. 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Монгол жолоочдын эрх ашгийг хамгаалах асуудал чухал байна. Гэтэл сүүлийн үед  Хятадын тал жолоочгүй машин явуулдаг болно гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ.  10, 20 мянган жолоочийн эрх ашгийг хамгаалах талаар юу хэлэх вэ.  Бөмбөлөг шинжилгээ гэдэг асуудал үнэхээр анхаарал татаж байна. Доод тал нь 60 хоног тэнд тусгаарлагдаад, нэг хүнээс халдвар авлаа гэхэд тэнд байсан бүх хүнийг хөөгөөд гаргачихаж байгаа юм.Үүнд зохион байгуулалт хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:  

-Ирэх жил 36.7 сая тонн экспортолно гэж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөговийн хоёр боомт нийлээд 8.2 сая тонн нүүрс гаргасан байна. Энэ 2 боомтоор ирэх жил 30 орчим сая тонныг гаргах юм байна. Оны эцэс гэхэд хоёрхон сар дутуу байна. Энэ жил 10,11 сая гаргаж чадах уу. Ирэх жил гурав дахин их нүүрс гаргана гэж байдаг, чадах уу. Боомт удирдлага зохион байгуулалт ямар ч эзэнгүй, зохион байгуулалтгүй. Тал тал тийшээ харсан баахан босоо удирдлагатай байгууллагууд байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр нь ажлаа хийж байгаа юм уу. Тэнд очоод ажиллаад байгаа л гэх юм. Юу хийгээд байгаа юм. Нүүрс тээвэр чинь яг хэвээрээ. PCR шинжилгээ буруу хийгээд байна гэж яриад байна. Хотод ирээд үзүүлэхээр сөрөг гараад байх юм. Тээврийн С зөвшөөрлийг уурхайнуудад эртхэн өгчих хэрэгтэй. Төр олон зөвшөөрөлд оролцох тусмаа хээл хахууль, авлига яригдаад. Гашуунсухайтын бузрыг яривал далай цаашаа болчихоод байна. 24, 25 тэрбум төгрөг гаргаад чингэлэг тээврийн терминал хийсэн. 

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар: 

-Нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргаа гэдгийг шинээр байгуулсан. Боомтын захиргааны дэд дарга нэг хэсэг ажилласан. Цаашдаа эргэж нэг ярихгүй бол болохгүй байна. Ковидын тухай хууль арванхоёдугаар сард дуусна. Тиймээс дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэнэ.

Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.ГҮРСОРОНЗОН: 

- Гашуунсухайт боомтын хувьд өнөөдрийн байдлаар 19 мянган машин бүртгэлтэй байна. Даац нь хэтэрсэн. Боомтын өргөтгөл хийгдэхээс нааш хэрүүл маргаан үргэлжилсээр байх болно. Уурхайнуудад зөвшөөрлийг нь өгчихөж болохгүй юм уу гэж байгаа. Янз бүрийн байдлаар бид хөөцөлдөж байна. Уурхайнуудад асуудлыг тавьдаг. Эрэлт нь 11 мянга ирдэг. "Эрдэнэс Тавантолгой" ямар ч дата бүртгэл байхгүй учраас хүндрэлтэй, ирэх оноос хуваарилаад явах боломжтой гэсэн хариулт өгч байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 12 цагийн өмнө
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ 12 цагийн өмнө
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж тэгш боломж олгоно 13 цагийн өмнө
Багануур-Улаанбаатар чиглэлд 10 мянган төгрөгийн төлбөртэй автобус явж эхэллээ 14 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
​ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна 15 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 15 цагийн өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 16 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 17 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 17 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 17 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана Өчигдөр
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд Өчигдөр
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа Өчигдөр
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарын метро 19.5 км урт байна Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив Өчигдөр