Ерөнхийлөгч Байден видео холбоогоор Си Жинпин Тэргүүлэгчтэй ярилцаж Тайваны ирээдүйг шийднэ

М.Төгөлдөр
2021/10/08

АНУ-ын Ерөнхийлөгч он дуусахаас өмнө БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жинпинтэй видео холбоогоор холбогдож уулзалт явуулахаар тохиролцсон тухай “Reuters” агентлаг мэдээлж байна. Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр Швейцарын Цюрих хотноо Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ба Хятадын коммунист намын Төв хорооны гишүүн Ян Зечи нар нүүр тулан уулзаж, зургаан цаг гаруй хэлэлцээ хийсний дараа ийм чухал уулзалт явуулах нөхцөл, хөндөх сэдвийн талаар тохиролцоонд хүрч чадсанаар видео чуулга уулзалт явагдах боломжтой болсон байна. Уулзалтын гол сэдэв нь Тайваны асуудал.

Ажиглагчдын үзэж буйгаар хоёр их гүрний хооронд ойрын үед ингэж нүүр тулсан уулзалт хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа аж. Байдены Засгийн газар Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас татгалзаж, Афганистанаас нэр хүндээ унаган байж цэргээ гаргасны дараанаас дангаар ноёрхогч их гүрний байр сууриа эрчимтэй алдаж байгаад дотоодын болон гадаадыг хүчтэй шүүмжлэлд өртөж байгаа юм. Шүүмжлэлийн гол сэдэв нь АНУ байр суурь, нэр нөлөөгөө алдахын хэрээр БНХАУ-ын нөлөө ихсэж байгаа явдал юм. Ялангуяа Афганистанаас цэргээ гаргаж дуусаагүй байхад Өрнөдөөс тэрбум тэрбумын дэмжлэг авсан Засгийн газар нь зугтаж талибууд бүх эрх мэдлийг гартаа оруулсан явдал Америкийн нэр хүндэд маш том цохилт болсон. Энэ явдлын дараанаас Тайван арлыг дэмжих нь багасвал Хятад яах ийхийн зуургүй цэргийн хүчээр нэгтгэнэ гэсэн яриа гарах болсон.

Үнэхээр ч наймдугаар сараас БНХАУ-ын зүгээс арлыг нэгтгэхэд хийж байгаа гэж тодорхойлж болох олон арга хэмжээг зохион байгуулах болсон. Жишээлбэл, наймдугаар сарын 18-нд Тайван арлын ойролцоо десант буулгах, буулгасан десантаа агаар ба уснаас дэмжих үйл явдал бүхий маш хээрийн сургууль явуулсан. Үүнийг БНХАУ нь Тайваныг  эзлэх бодит ажиллагааны дасгал сургууль гэж шинжээчид үзсэн байна. Мөн аравдугаар сарын 1-нд стратегийн бөмбөгдөгч, шумбагч илрүүлэгч онгоц, сөнөөгч гээд нийт 25 байлдааны онгоцыг Тайваны агаараас эсэргүүцэх хүчний мэдрэх бүс рүү нэвтрүүлж нислэг үйлдсэн нь байдлыг маш ихээр хурцатгасан юм.

Улмаар Тайваны Батлан хамгаалахын сайд Цю Гожэн нь БНХАУ арлыг түрэмгийлэн эзлэхэд шаардлагатай бүх бэлтгэлээ базааж дуусаад байгаа тухай мэдэгдсэн нь байдлыг бүр ч ээдрээтэй болгов. Цю Гожэн нь 2025 он гэхэд Хятадыг бүх бэлтгэлээ дуусах тул арлыг эзлэх ажиллагааг гарцаагүй эхэлнэ гэж мэдэгдсэн юм. Түүний ярьж байгаагаар бол Хятадын эрх баригчид хамгийн сүүлийн үеийн десантын онгоц бүрэн ашиглалтад орж дуусахыг л хүлээж байгаа аж. Энэхүү десантын усан онгоцноос одоогоор нэг нь ашиглалтад бүрэн орсон, нөгөөх нь үйлдвэрээс гараад нарийн тохиргоо хийгдэж байгаа бол гурав дах нь 2025 онд ашиглалтад бүрэн орох аж. Мөн Хятадын тал энэхүү десантын усан онгоцнууддаа зориулж Оросоос цохилтын хүнд нисдэг тэрэг Ка-52”Катран” –ыг 32 ширхгийг худалдан авах тухай яригдах болсон. Ийнхүү десантын гурван онгоц бэлэн болж, тэдний зэвсэглэлд Оросоос нисдэг тэрэг авахтай зэрэгцээд бүх бэлтгэл дуусах юм байна.

АНУ иймэрхүү арга хэмжээнд эртнээс бэлдэж эхэлсний нэг илрэл нь Австралид цөмийн шумбагч барьж өгөх Их Британитай хамтарсан “AUKUS” нэртэй цэргийн эвсэл. Энэ эвсэлд орсноор Австрали 2036 он гэхэд цөмийн шумбагч онгоцтой болно гэж мэдэгдсэн. Австрали нь нийт найман ширхэг цөмийн шумбагчтай болоод зогсохгүй АНУ-ын хамгийн сүүлийн үеийн алсын тусгалтай далавчит пуужинг зэвсэглэлдээ авах юм. Хэрэв үнэн бүхэн амжилттай хэрэгжвэл Хятадын хувьд Тайваныг хүчээр нэгтгэх нь бараг бүтэшгүй зүйл болж хувирах магадлалтай иймд 2036 он хүртэл зүгээр суухгүй нь ойлгомжтой.

Үүний дээр нь АНУ нь Аюулгүй байдлын дөрвөн талт харилцан яриа буюу “Quadrilateral Security Dialogue” /QUAD/ гэсэн өөр нэг цэргийн эвслийг байгуулаад авсан. Энэ эвсэлд АНУ, Австрали, Япон, Энэтхэг гэсэн дөрвөн орон нэгдээд байгаа юм. AUKUS-ын хувьд цөмийн шумбагчтай болох Австрали нь Хятадыг тогтоон барих бодлогын гол түшиц газар бол QUAD-ын хувьд Энэтхэг улс нь Хятадыг тогтоон барих гол хүч, түшиц газар болж байгаа юм байна. Зарим шинжээчийн ярьж буйгаар бол энэ хоёр эвсэл нь Хятадыг Энэтхэгийн далайн зүгээс болон Өмнөд Хятадын тэнгис ба Номхон далайн чиглэлээс үндсэндээ бүслэн хааж байгаа хэрэг аж. Хятадад ийм бодлого таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Хоёр улсын харилцаа ч дагаад тун ээдрээтэй болж байна.

Хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Тагнуудын төв газар нь Хятадын Засгийн газартай тэмцэх “Хятад дах ажиллагааны төв” гэгчийн байгуулсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн нь байдал ямаршуу ээдрээтэй байгаа харуулсан хэрэг. Уг нь их гүрнүүдийг удирдагч нар уулзахын өмнө талууд хэлэлцээрийн уур амьсгалыг зөөллөхөд чиглэсэн янз бүрийн алхам хийдэг. Жишээлбэл, Путинтэй уулзахын өмнө Байден нь “Умардын урсгал-2” төслийн эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэж мэдэгдэж байсан. Гэтэл Хятадын удирдагчтай уулзахын өмнө уур амьсгалыг зөөллөх нь бүү хэл улам хурцатгах алхам хийснээ албан ёсоор зарлаад авлаа. ТТГ-ын захирал Уильям Бернс нь шинэ төв нь Хятадын зүгээс бий болгож байгаа удирдлагатай холбоотой бүх сорилтуудад өгөх хариу гээд Хятадын эрх баригчидтай тэмцэхэд зориулагдсан гэдгийг зориуд онцолсон байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 4 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 5 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 6 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 6 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 7 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 7 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 9 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 9 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 9 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 10 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 11 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна 13 цагийн өмнө
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна 13 цагийн өмнө
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ Өчигдөр
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав Өчигдөр
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр