Архангай, Увс, Ховд аймгийн нийт 230 албан хаагч хууль бусаар томилогджээ

М.Төгөлдөр
2021/10/08

Төрийн албаны зөвлөлөөс Ховд, Увс, Архангай аймагт 2021 оны 09 дүгээр сарын 04 -ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд ажлын хэсэг гаран ажилласан байна. 

Ажлын тайланг Төрийн албаны Зөвлөлийн 40 дүгээр хуралдаанаар хэлэлцэж Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилсон Ховд аймгийн 15 төрийн захиргааны байгууллагад холбогдох 52 албан хаагч, Увс аймгийн 20 төрийн байгууллагад холбогдох 90 албан хаагч, Архангай аймгийн 11 төрийн байгууллагад холбогдох 88 албан хаагчийн томилгоотой холбоотой, нийт 230 албан хаагчтай холбоотой зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 240, 241, 242, 247 дугаар тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан байна. 

Мөн Төрийн албаны зөвлөлөөс Увс, Архангай аймагт хийсэн хяналт шалгалтаар төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч 6 албан тушаалтныг томилсон шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгожээ. 

2021 оны эхний 9 сарын байдлаар 197 байгууллагын 1589 төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын дэд хэсгүүдийг Төрийн албаны зөвлөлийн гишүүд ахлан ажиллаж байна.

Дээрх ажлын хэсэг нь зарим яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын алба, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлэлт өгөх, хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм. Хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах ажил 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хийгдэх бөгөөд тухайн ажлын  үр дүнг цаг тухайд нь мэдээлж ажиллах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18