АНУ-ын Засгийн газраас Ковид-19 халдварын эсрэг Файзер вакцин хүлээлгэн өглөө

М.Төгөлдөр
2021/10/07

АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдварын эсрэг 899,730 тун Пфайзер вакцин хүлээлгэн өгөх арга хэмжээг өнөөдөр Эрүүл мэндийн яам дээр зохион байгууллаа. Тус улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй тусламжийн хүрээнд 899,730 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан  2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авсанаар нийт 1,100,000 тун Пфайзер вакциныг АНУ-ын Засгийн газраас хүлээн авлаа.

 

 Дээрх арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон ЭМЯ, АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцов. Энэхүү тусламжийг хүлээн авах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс АНУ-ын Засгийн газар Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Тэрээр КОВИД-19 халдварын эсрэг 899,730 тун Пфайзер вакцин хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгаа бөгөөд эдгээр нь хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэн нийт хүн амыг КОВИД-19-ын халдвараас хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлон тэмдэглэлээ.
 

Элчин сайд Майкл Клечески хэлсэн үгэндээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газраас гуравдагч хөрш, дотны анд нөхрийн хувьд цаашид ч Монгол Улсын КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18