Оюутолгойн далд уурхайн хугацаа хойшилсон нь монгол ажилтнууд төсөлд оролцсонтой холбоотой гэж үзжээ

Л.Бямбажав
2021/10/06

Олон улсын аудитын шинжээчийн дүгнэлтээр, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гаргасан билээ.Уг шинжээчдийн дүгнэлтэд хариу өгсөн албан бичгийг “Рио Тинто” компанийн Марк Дэвийс гэх хүнээс 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хаяглан ирүүлсэн.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр төслийн хугацаа хойшилж, хөрөнгө оруулалтын зардал даруй 30 гаруй хувиар нэмэгдсэн нь төслийн менежментийн ажлын уялдаагүй байдал, менежментийн баг ур чадвар, туршлагагүй байснаас голлон шалтгаалсан гэж дүгнэсэн. Харин Рио Тинто компани урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалж зардал хэтэрч, хугацаа хойшилсон гэсэн тайлбарыг өгөөд байсан юм.

Ийн зөрүүтэй дүгнэлт гарч байгаад тайлбар хийх шаардлагыг Ажлын хэсгийн зүгээс тавьсны дагуу “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан бичигт хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тусгасан асуудалд тодорхой хариулт ирүүлээгүй бөгөөд монгол ажилтнууд төсөлд оролцож ажилласнаар хугацаа хойшилж, зардал нэмэгдэхэд нөлөөлсөн, ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн ерөнхий зүйлсийг дурджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18