Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаарыг дундын мэдээллийн сангаар дамжуулан автоматаар олгож эхэллээ

М.Төгөлдөр
2021/10/06

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллага нь аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлаас дундын мэдээллийн сангаар дамжуулан цахимаар мэдүүлсэн газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж улсын бүртгэлийн дугаар олгосноор газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэдэг. Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар /“Э”, “А”/-ыг дундын мэдээллийн сангаар дамжуулан автоматаар олгох цахим системийг нэвтрүүлэх тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/621, А/191 дугаартай хамтарсан тушаал батлагдан, системд холбогдох өөрчлөлт, тохиргоог хийснээр 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн байгууллага газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар /“Э”, “А”/-ыг дундын мэдээллийн сангаар дамжуулан автоматаар олгож эхлээд байна.

 

УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18