БШУЯ-ны ТНБД Д.Батбаатарыг чөлөөлжээ

Л.Бямбажав
2021/10/06

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2021.10.06/ Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн гэж ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэв. 

Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар тус албан тушаалд томилж байсан юм.

Д.Батбаатар 1964 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан. 1981 онд Нийслэлийн 48 дугаар сургууль, 1986 онд Монгол Улсын Их Сургууль, 2020 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Захиргааны дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх,

1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч,

1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх,

1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн,

1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш,

2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх,

2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,

2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга,

2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,

2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч,

2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал,

2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга

2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга

2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч,

2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал,

2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж ирсэн төрийн албаны туршлагатай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18