Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын хөрөнгөнөөс их хэмжээгээр завшиж хувийн хаус бариулжээ

Л.Бямбажав
2021/10/06

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшгийн хөндий”-д Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих сүр дуулиантай ажил анх 2006 оноос эхэлж 15 жил үргэлжилсний эцэст  2021 онд ашиглалтанд хүлээн авсан билээ. Энэ том бүтээн байгуулалтын зардал төсөв анх 248.000.000 ам.долларын  өртөгтэй байснаа улмаар хэд дахин өсч 650.000.000 ам доллар болж Монголын талд ихээхэн алдагдалтай асар их өртгөөр боссон. Төсөв өртөг хэт их өсгөхөд Монголын талаас оролцсон төслийн нэгжийн удирдлагуудын хариуцлагагүй, мэдлэг чадваргүй, гадны талын аманд орсон гээд хардлага сэрдлэг төрүүлэх өчнөөн шүүмжлэл дагуулсан асуудлууд бий. Гэтэл төслийн менежерээр 2013 оноос 2020 онд ажилласан  одоогийн Иргэний Нисэхийн Үндэсний Төвийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын Шинэ нисэх онгоцны буудлын ажлын хэсгийн дарга Г.Бат нь энэхүү бүтээн байгуулалтын явцад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй байна.

Тодруулбал, Г.Бат нь 2006-2013 онд Зам Тээврийн Хөгжлийн яаманд Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэнээр ажиллаж байгаад 2013 оны тавдугаар сараас эхлэн 2020 оныг хүртэл нийт долоон жил шинэ онгоцны буудал барих төслийн нэгжийн менежерээр ажилласан байна. Тэрбээр олон улсын нисэх буудлын терминал барьж байсан монголын талын гүйцэтгэгч компани болох “Дэльта”, “Бүти компаниудаар өөрийн хувийн эдлэндээ 2016 оны хавар гүний худаг гаргуулж, хашаа бариулж, намар нь хоёр давхар “town house“ бариулсан тухай нисэхийнхэн хоорондоо цуурцгааж байгаа аж.

 Ийнхүү асар богино хугацаанд буюу 1.0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга баригдчихлаа. Г.Бат бусдын адил жирийн нисэхийн мэргэжилтний цалингаар амьдарч байгаад 2006 онд Зам тээврийн яаманд мэргэжилтнээр цалин хангамж нь нилээн буурсан буюу шинэ нисэх онгоцны буудлын Төслийн менежерээр томилогдох хүртэлх долоон жилийн хугацаанд иргэний нисэхийн салбарт ажиллагсадаас бага цалин авч байсан юм. Ямар ч хувийн бизнесгүй цалингаараа амьдарч байсан Г.Бат гэнэт хөрөнгөжиж  хаустай болсон нь маш ноцтой асуудал билээ. Бороо цас орох болгонд Шинэ нисэх онгоцны буудлын дээврээс нь ус дусаал гоожиж ажилчид нь зутарч байгааг цахим орчноос байнга үзэж, харж байгаа. Маш муу хятадын чанаргүй материалаар бариулсан чанар муутай болсон гэдгийн хардах, сэрдэх нэгээхэн баримт нь бол  Г.Бат мэтийн нөхөд гүйцэтгэгч компанитай үгсэн хуйвалдаж нисэх буудлын төслийн хөрөнгөөс энэ мэтээр хумсалж хулгайлж байсан байх магадлалтай юм.  

Г.Бат нь мөн төслийн менежерээр ажиллаж байхдаа ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваагаар  2016 оны  наймдугаар сарын 09-ний өдөр А/556 дугаартай тушаал гаргуулан төрсөн охин Б. Булганыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Герман улсын их сургуульд иргэний нисэхэд огт хамааралгүй аялал жуулчлалын чиглэлээр  хоёр жилийн хугацаатай 44 мянга 804 ам доллар буюу 130.000.000 (нэг зуун гучин сая) төгрөг нийтдээ 140,0 сая төгрөгийг шууд гаргуулан арын хаалгаар явуулсан байдаг. Суралцах хугацааны тэтгэмж болон зардлыг суралцагчийн сурлагын дүнгээс шалтгаалан жил жилээр нь олгодог атал сургуулиа төгсөх эсэх нь тодорхойгүй ганц Г.Батын охинд  100 хувь урьдчилж олгожээ.  

Энд онцлон тэмдэглэхэд, ИНЕГ-ын даргаасаа  хусагдсан Л.Бямбасүрэн, Н.Энхбат (Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн захирал асан) нар нь өөрсдийн хар балагаа нуун дарагдуулахын тулд өөрсдийнхөө гар хөл болох этгээдүүдийг ИНЕГ-ын дарга болгохоор улайран амбицдаа хөтлөгдөн яахаас ч буцахгүй яваа сурагтай. Эдгээр нөхдүүд шадар цэрэг, нислэгийн диспетчер Г.Батыгаа ИНЕГ-ын даргад томилуулахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд янз бүрээр  нөлөөлж байгаа аж. ИНЕГ-ын даргаар нисэхийн хөрөнгөнд хуруу хумсаа шигтгэсэн иймэрхүү нэг үл мэдэх этгээдийг томилох эсэхийг харах л үлдлээ дээ.

Зураг 1: “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн менежер Г.Бат


Зураг 2:  Г.Батын хувьдаа бариулсан таун хаус.

 

               


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 1 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 3 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 3 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 4 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 4 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 20 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 20 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 21 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27