Ж.Бат-Эрдэнэ: Манай улсын бүх экспортын ард нь урд хөршийн хөрөнгө оруулагчид байна

Л.Бямбажав
2021/10/06

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.06/-ны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж хуулийн төсөл санаачлагч үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Зөв хуулийн төслийг оруулж ирлээ. Энэ хуулийг зөвхөн цар тахалтай уялдуулж хязгаарламааргүй байна.  байна. Зах зээл нь илүү хөгжиж, хуримтлал, хөрөнгө оруулалт бий болчихсон зах зээлийн туршлагатай гаднын орнууд бусад улс оронд хөрөнгө оруулалт хийдэг нь зах зээлийн ерөнхий зарчим. Зарим орон зах зээлээ хамгаалах асуудлаа орхигдуулчихдаг. Үүнээс болж хөрөнгө оруулагч нарыг үзэн яддаг, сүүлд нь хөөдөг. Энэ нь зах зээлаа алдахын шинж. Жишээ нь бидэнд арьс, шир ноос ноолуур, махны зах зээл байгаа атал махны зах зээлээ Хятад руу алдчихсан. Вьетнамчуудад машин засварын зах зээлээ алдлаа гэдэг. Тэгэхээр аливаа хууль боловсруулахдаа бодлогыг нь заавал оруулж ирдэг байх ёстой. Хэн нэгэн гишүүн эсвэл сайд  тухайн дөрвөн жилдээ зохицуулах бус урт хугацаанд нь алдаа гаргахгүй байх төрийн бодлого нь хуульдаа тусгагдсан байх ёстой. Гаднын хөрөнгө оруулалт орж ирээд тухайн ААН нь хөл дээрээ боссоны дараа  хамтарсан хөрөнгө оруулалт хийгээд тэр нь тодорхой хугацааны дараа 51 хувь нь Монголын талд шилждэг гэх мэт зах зээлээ хамгаалсан асуудал орхигдоод байна шүү. Манай бүх экспортын ард урд хөршийн хөрөнгө оруулагчид байгаа. Үүнийг яаж зохицуулах вэ. Цаашид бусад салбарын хөрөнгө оруулалтуудыг яаж хамгаалах вэ. Энэ асуудлыг  Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан уу. Татвар, хувь хувьцаатай холбоотой зах зээлийн хамгаалалтын заалтууд тусгагдсан уу.

Хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Гол хамгаалалт нь ажлын байр. Хэрэв зах зээлийг хамгаална гээд оруулбал өмнөх 100 мянган ам.долларын босготой адил зүйл болчих гээд байгаа юм. Өнөөдөр бид зах зээлээ хамгаалах уу эсвэл ажлын байраа хамгаалах уу гэвэл ажлын байрыг илүүд үзнэ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хамгийн гол асуудал дээрээ мурийх гэж байна шүү Х.Ганхуяг гишүүн ээ. Бидний зах зээл шүү дээ. Ажлын байрыг бид өөрсөддөө олгоно. Энд байгаа аж ахуйн нэгжүүдээ хөл дээрээ босгох нь чухал байна. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз олгон гэж заасан. Үүнийг Монголд байнга оршин суух визийг гадны ямар ч хамаагүй хүнд олгох юм шиг ойлгож болохгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18