ЦЕГ-ын дарга Ж.Болд: Д.Монголхүү гуталтай гэх хайрцаг талбай руу нэвтрүүлсэн нь журам зөрчсөн

Л.Бямбажав
2021/10/06

"Nodoublestandard" хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Д.Монголхүүг өчигдөр СБД-ийн цагдаагийн хэлтсээс гэрээс нь баривчилсан. 

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд тайлбар өглөө. Тэрбээр "Д.Монголхүүгийн талаар мэдээлэл өгөхөд би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд оролцогч биш, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг. Мөрдөн байцаагчийн өгсөн мэдээллээр есдүгээр сарын 30-ны өдрийн жагсаалд хайрцагтай эд зүйл оруулахгүй хэмээн цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Тухайн хайрцаг дотор гутал байсан гэсэн тайлбарыг өгсөн боловч бид яг гутал байгааг мэдэхгүй. Тиймээс мэдэхгүй эд зүйл нэвтрүүлэхгүй гэсэн. Олон нийт цугласан энэ үед оруулж болдог, болдоггүй зүйл гэж байдаг. Үүний дагуу шаардлага тавихад Д.Монголхүү гэгч хууль ёсны шаарлагыг эсэргүүцэж, цагдаагийн албан хаагчийн биед нь халдсан. Үүний дагуу СБД-ийн цагдаагийн хэлтэс уг этгээдийг авч явсан. Нийгмийн дэг журмыг зөрчиж байгаа нь нийгмийг тогтворгүй байлгах тал руу иргэдийг уриалж байна. Хууль ёсны шаардлага тавьсан цагдааг эсэргүүцэх, бичлэг хийх, цагдааг буруутгах бичлэгүүдийг цацаж байна. Д.Монголхүү хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудахад ирдэггүй болохоор баривчилсан. Прокурорын зөвшөөрлөөр баривчилсан. Монгол Улс төртэй хуультай орон. Хууль сахиулах байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй боловч цагдаагийн биед халдах хэл амаар доромжлох нь удаа дараагийн үйлдэл. Мөрдөн шалгах ажиллагааны үйл явцыг нарийвчилж ярих боломжгүй" гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18