"Сод монгол" ХХК шатахууны түгээлтэндээ хэмжээ тогтоох гэсэн ЦААД САНААРХАЛ НЬ юу вэ

Л.Бямбажав
2021/10/06

"Эрчис ойл" төрийн өмчит хязгаарлагдмал компани "Роснефть" хоёр хамтарсан шатахууны  өөртөө үйлчлэх цэг байгуулаад улмаар Роснефтээс Хөшгийн онгоцны буудлын онгоцны шатахууныг нийлүүлэх хүсэлт Оросын талаас тавьсан мэдээлэл байна. Уг асуудал удахгүй шийдэгдвэл үүн дээр  Сод Монголын эзэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар орж ирэх өндөр сонирхолтой байгаа учраас шатахуун импортлогч нар зориуд шатахууны хомсдол бий болгож байхыг үгүйсгэхгүй юм. Энэ тухай ч УУХҮ-ийн сайд Г.Ёндон цухуйлгаж, тэрбээр улстөрчид оролцоотой эсэхийг Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтооно гэдгийг мэдэгдсэн. Д.Анандбазарын дээрх сонирхлыг гүйцэдүүлэх ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд  гардан хийж буй. Тэрбээр энэ асуудлаар саяхан ОХУ-руу явж  “Реснефть” компанийхантай уулзсан гэх мэдээлэл байна. Тиймдээ ч өчигдөр Сод монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар АИ-92 шатахууны ачилтыг хязгаарлах тухай чиглэлийг өгсөн байдаг. Уг тушаалын албан бичиг олон нийтийн сүлжээнд тархсны дараа иргэд шатахуунд очерлож, асуудал "өндрөө" авсан тул Сод монгол ХХК дээрх мэдээллээ үгүйсгэж,  бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа болохоо мэдэгдсэн. 

Түүнчлэн “Чайна ойл”-оос Шунхлай, Петровис  хоёр шууд гэрээ хийж шатахуунаа авдаг. Тус хоёр шатахуун импортлогчид МТ, Сод монгол ХХК-д шатахуунаа хуваах гэрээтэй ажилладаг гэсэн үг. Гэвч тэдэнд бага хэмжээгээр олгодог гэсэн мэдээлэл бий. Тиймдээ ч Сод Монголын эзэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар болон шатахуун импортлогчид шатахууны хомсдол зориуд бий болгож, Засгийн газарт шахалт өгч байхыг үгүйсгэхгүй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18