Ж.Эрдэнэбат: Төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс хэлж, ярьж байгаагаа анхаармаар байна шүү

Л.Бямбажав
2021/10/05

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох эсэхэд эргэлзээ төрж байна. Ажлын хэсгийг ахалж байгаа хүн нь Монгол Улс хэзээ нефтийн үйлдвэртэй болох вэ гэдгээ мэдэхгүй сууж байна. Энэ бол олон улсын гэрээ. Олон улсын гэрээнд хөндлөнгийн аудит хийлгэж, ажлын явцыг түргэвчлэх хэрэгтэй. Бүх юманд нь өөрсдөө гүйж орох шаардлагагүй. Тогтоолын төсөлд дамжуулах хоолойн барилга бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэх зэрэг заалтууд хэрэггүй гэж бодож байна. Төслийг хэдий хэр хугацаанд эхлүүлж, дуусгах уу гэдгээ анх тодорхой болгож байсан биз дээ. Аль эсвэл нэг байшинд нэг зураг төсөл хийгээд, дараагийн байшинд мөн зураг төсөл батлаад ажиллах юм уу. Ийм олон улсын гэрээ гэж байдаг юм уу.

Хоёрдугаарт, энд суугаа төрийн албан хаагчид  хариуцлагатай албан тушаалтнууд атал хэлж, ярьж байгаа зүйлээ бодох хэрэгтэй. Энэ хүнтэй ажиллахад хүнд эсвэл амар байдаг гэж яриад суух юм. Төрийн алба хашиж байгаа хүн хэлж, ярьж буй асуудлаа бодож яримаар байна. Нэг компани тендерт шалгараад ажил аваад дуусгахгүй явсаар байгаад өртгөө нэмэгдүүлдэг сонин тогтолцоо манайд бий болчихоод байна. Энэ олон улсын гэрээ ингэж арай явахгүй биз дээ. Мөн газрын тосны үйлдвэрийг барих ажил удаашрах тусам манай улсад өр зээл минут, секунтээр нэмэгдэнэ.  Өнөөдөр Хөгжлийн банкнаас авсан арилжааны зээлээр тодорхой хэсгийг нь хийж байгаа гэж Шадар сайд ярилаа. Хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус үйлдвэрт Монгол Улсын хариуцах төслийг хэрэгжүүлэхээр 12  хувийн хүүтэй зээл авсан байна. Үйлдвэр нь ашиглалтад ороогүй байхад энэ зээлийг яаж төлөх үү. Энэ нь өөрөө улс орныг алдагдалд оруулах нэг эх үүсвэр нь. Үйлдвэрийг хэзээ ашиглалалтад оруулах уу гэдгийг сайтар тооцоолж байж зээлийн асуудал яригдах ёстой. Үйлдвэр хэзээ ашиглалтад орохыг мэдэхгүй байж Монгол Улсын хариуцах хэсэг дээрээ өндөр хүүтэй зээл аваад бүтээн байгуулалт хийчихсэн. Хэзээ энэ зээлээ төлж барагдуулах уу. Хөгжлийн банканд өөрийн гэсэн мөнгө байхгүй шүү дээ. Тэр банканд үүрэг даалгавар өгөх эрх бидэнд ч  байхгүй. Харамсалтай байна" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18