“Facebook”, “Instagram” доголдож Цукерберг 6,3 тэрбум долларын алдагдалд оров

Н.Мижидмаа
2021/10/05

Орчин үеийн хүний нэгэн биеийнх нь салшгүй хэсэг, хаа ч явсан хамт явдаг “хань”-ийг нэрлэ гэвэл бүгд дуу нэгтэйгээр “Facebook”, “Instagram” гэсэн олон нийтийн сүлжээг нэрлэх байх. Тэгвэл өчигдөр  дөрвөн цагийн турш “сошиал”-д доголдол үүсэв.

Тодруулбал аравдугаар сарын 4-ний 22 цагаас эхлээд Facebook. Inc компанийн серверүүд доголдож эхлэхийг дагаад тус компанийн мэдэлд байдаг “Facebook”, “Instagram” олон нийтийн сүлжээ, “Whats Арp” месенжерийн сайтууд болон ухаалан утасны апп-ууд бүгд гацаж, түр ажиллагаагүй болжээ. Хэдэн зуун сая хэрэглэгчдийн зүгээс ирсэн гомдлын хариуд “Facebook”-ийн техник хариуцсан захирал Майк Шрепфер нь сүлжээтэй холбоотой асуудлаас болж эдгээр платформуудын ажил түр доголдсон гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Мөн “Facebook” компанийн дотоод сүлжээн асуудал үүссэн тухай “The Wall Street Journal” мэдээлсэн байна. “Facebook” компанийн ажилтнуудын ашигладаг сервисүүд, хэрэглээний программууд ажиллагаагүй болсон бас зарим ажилтны бейжик нь ажиллагаагүй болсноор ажлынхаа оффис руу орж чадахгүй болсон.

Хамгийн олон хэрэглэгчидтэй олон нийтийн сүлжээ болох “Facebook”, “Instagram” ажиллагаагүй болохыг дагаад бусад олон нийтийн сүлжээ илүү ачаалалтай ажиллах болж, удалгүй мөн адил доголдож эхэлсэн ч дээрх хоёр шиг бүрэн зогссон нь үгүй байна. Ямартай ч “Twitter”, “Telegram”, “TikTok”, “Snapchat” сүлжээ болон “Google” ба “Amazon”  компанийн үйлчилгээнд бага зэрэг доголдож гарч байгаа тухай гомдол хэрэглэгчдээс нолоор ирсэн байна.

Ингээд зогсохгүй “Facebook”, “Instagram”, “Whats Арp” –ын үйл ажиллагаанд доголдож гарч зогссон байтал, олон зуун мянган хэрэглэгчид гол буруутан интернет провайдер компаниуд, гар утасны компаниуд гэж бодоод тэдэнд хэдэн олон мянгаараа гомдол гаргаж байсныг мэргэжилтнүүд онцолжээ.

Яг юунаас болж дэлхийг хамарсан доголдол үүссэн талаар мэргэжилтнүүд одоохондоо хариулж мэдэхгүй байна. Хакеруудын дайралт ч байж болно эсвэл “Facebook” компанийн дэд бүтцэд гэмтэл гарсан ч байж болно гэцгээж байна.

Зах зээл энэхүү дөрвөн цагийн “аймшигтай” ганцаардлыг маш мэдрэг хүлээн авсан байна. “Facebook” компанийн хувьцаа энэхүү асуудлын үеэр шууд унаж эхэлсэн. Ингэснээр “Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө дөрвөн цагийн дотор даруй 5,11 хувиар буюу 6,3 тэрбум доллароор багассан байна. Цаашлаад энэхүү уналт салбарын бусад компанийн хувьцаанд ч сөргөөр нөлөөлсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тодруулбал, “Google”-ийг эзэмшигч компани болох “Alphabet” компанийн хувьцааны үнэ 2,13 хувиар буурсан бол “Twitter” сүлжээний хувьцаа 6,37 хувиар унасан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18