“Пандорын хавтаст хэрэг” Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, тэрбумтнуудын нууц хөрөнгийг ил болголоо

М.Төгөлдөр
2021/10/04

Шатдаг хий, цахилгаан, бензиний үнэ дэлхий даяар огцом өсөж, олон сая эгэл иргэдийг багагүй бухимдуулж, сайд дарга нар, улстөрчдийн элдэв амлалтад маш ихээр эргэлзэхэд хүргэж байна. Гэтэл олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн концсорциум “ICIJ”-аас Вашингтон хотноо ил болгосон оффшор бүсүүд дэх нуугдмал хөрөнгийн тухай шинэ хавтаст хэрэг энэ эргэлзээ, уур бухимдлыг улам ч нэмэгдүүлэх нь гарцаагүй боллоо. “Guardian”, “BBC Panorama”, “Le Monde”, “Washington Post” зэрэг сонин хэвлэлд ажилладаг 600 гаруй сэтгүүлчид дэлхийг хамарсан оффшор мэхлэлтийн талаарх 2,94 терабайт баримт бичигтэй танилцаж, дүн шинжилгээ хийсэн байна.

Уншигч санаж байгаа бол 2016 онд “Панамын хавтаст хэрэг” нэртэй үүнтэй төстэй баримтууд ил болоход бас олон арван нөлөө бүхий улс төрчид, олны танил хүмүүсийн нэр гарч, хоёр нүүртэй олон ч хүн албан тушаалаасаа халагдаж байсан. Тэр үед дэлгэгдсэн баримтуудын хэмжээ 2,6 терабайт байсан гэхээр энэ удаад бодит төрх нь ил болох хүний тоо бүр ч олон байсанд гайхах зүйлгүй.

“Guardian” сонины мэдээлж байгаагаар Пандорын хавтаст хэрэгт Панам, Дубай, Монако, Швейцараас эхлээд Вьетнам, АНУ-ын Өмнөд Дакота хүртэл оффшор бүсүүдэд хөрөнгө мөнгөө нуусан дэлхийн 35 улс орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын нэр ил болсон. Цаашлаад 90 улс орны 300 гаруй сайд, шүүгч, хотын дарга, армийн генералуудын нууц хөрөнгийг ил болгосон байна. Цаашлаад 100 гаруй тэрбумтнууд, олны танил хүмүүс, рок одууд, бизнес удирдагч нарын нуусан хөрөнгийг ил болгожээ.

Нэр гарсан эрхэм дээдсийн заримыг сонирхуулъя. Азербайжаны Ерөнхийлөгч Алиевийн гэр бүл сүүлийн жилүүдэд Их Британид 400 сая фунтын үл хөдлөх хөрөнгө зарсан байна. Энэ долоо хоногт сонгуульд нэр дэвшиж байгаа Чех улсын Ерөнхий сайд Андрей Бабиш нь Францын өмнөд нутагт 22 сая доллароор харш худалдаж авахдаа оффшор бүст нуугдан үйл ажиллагаа явуулдаг компанийг халхавч болгон ашигласан. Кипр улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадис нь Оросын зартай тэрбумтны хөрөнгийг хуурамч компаниудаар халхавч хийхэд оролцсон.

Ерөнхийлөгч Жо Байден дэлхий даяар оффшор бүсүүдийг үгүй болгоход чиглэсэн арга хэмжээ авах тухай ярьдаг, энэ чиглэлийг хөдөлгөөнийг АНУ манлайлна гэсэн утгатай мэдэгдэл хийдэг атал Өмнөд Дакота муж дах оффшор бүсд санхүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдож байсан олон хүний хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө нуугдаж байгааг илчилсэн.

Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кеньятта өөрийгөө авлигын эсрэг, оффшорын эсрэг цогтой тэмцэгч гэж сурталчилдаг атлаа гэр бүл нь оффшорт 30 сая доллар нууж байсан нь илчлэгдсэн.

Дахин сануулахад татвараас нуугдаж оффшорт мөнгөө хадгалах нь дэлхийн бүх л улс орны хувьд хууль бус үйлдэл. Улстөрчид, сайд дарга нар, тэрбумтнуудын ингэж нуусан хөрөнгөөр цар тахлын үр дагаврыг арилгах, эгэл хүмүүсийн амьдралыг ихээхэн хөнгөвчлөх боломжтойг судлаачид онцолдог. Парисын эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагаас 2020 онд явуулсан судалгаагаар оффшорт 11,3 их наяд доллароос багагүй хөрөнгө нуугдаж байгаа. Энэ их хөрөнгө жирийн хүмүүсийн амьдралд ямаршуу нааштай өөрчлөлт авчрах боломжтойг тоочих нь илүүц байх. Иймд сэтгүүлчид цаашдаа ч энэ талаар олон нуугдмал хэргийг ил болгох нь гарцаагүй.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 12 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 13 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25