П.Сэрдамба: Худлаа жин дээр зогсохоос ичээч, архиа болиод бэлтгэлээ хийх ёстой байсан. Ард түмний тархиар наадахаа боль

Л.Бямбажав
2021/10/03

МУГТ Э.Цэндбаатар болон О.Тулга нар өнөөдөр ДАШТ-ий 60 кг жингийн сорил тулаанаа Эрдэнэт хотод хийх байсан боловч Э.Цэндбаатар товлосон цагтаа ирж, жингээ шалгуулаагүйн улмаас тоглолт цуцлагдсан юм.  Ингэснээр Боксын ДАШТ-ний 60 кг жинд тамирчин О.Тулга Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо. 

Жингээр хасагдсан Э.Цэндбаатар тайлбар хийж тэрбээр “Миний үндсэн жин 60 килограмм. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж, мөргөж гуйсан. Тийм ч учраас бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" хэмээн фэйсбүүк хуудастаа тайлбар оруулсан. Тэгвэл тухайн жин нь яг жин заадаг биш гэдгийг ч зарим тамирчин хэлжээ. Тухайлбал, "Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба ийн сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр " Дүү одоо наад жүжгээ боль ард түмний тархиар наадаад дууслаа бэлтгэлээ хийгээд жиндээ орох боломж байсан шүү, саяхан төр мөнгөн шагналаа олгоход орой нь бас л архи уучихсан байсан. Архиа болио чиний наад архины асуудал чинь дэндлээ дүү наад архи уудаг дээрээ нэг тайлбар хэлээч тамирчин хүн зорилготой юун архи вэ жиндээ ороод алаад өгье гээд байсан яасан тамирчид цугларалтад гарсан чамайг гар гэж хэлсэн хамт олонтойгоо хамт бэлтгэлд гарсан бол архи байхгүй жиндээ гозойгоод л зогсож байх байлаа чи энэ ард түмэнд тайлбар хий гавьяатынхаа юмыг голоод байгаа юм уу гээд томроод байдаг шигээ олигтойхон тайлбар хий олимп тив дэлхийд очоод болсонгүй дээ гээд өрөөндөө жингээ үзээд зогсож байх уу энэ хүмүүс жин дээр юу болдог талаар ойлголт байхгүй наад худлаа жин дээр зогсоод байж байдаг ичээч дүү тайлбар хий" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18