УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Дундговь аймагт шинээр баталсан нүүрс тээврийн замыг цуцлуулахын төлөө тэмцэнэ

Л.Бямбажав
2021/10/01

Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ оны тавдугаар сарын 31-ны өдөр Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай  101 дугаартай тогтоол баталсан. Энэхүү тогтоолоор Дундговь аймгийн нутаг дэвсгэр дээгүүр буюу нийтдээ дөрвөн сумаар дамжин өнгөрөх 300 км орон нутгийн замаар нүүрс тээвэрлэх шинэ зам үүсгэснийг нутгийн иргэд, малчид эсэргүүцэж буй. Аймгийн удирдлагуудын хувьд дээрх тогтоол нь  2017 оны тогтоолын нэмэлт, өөрчлөлт гэж хэлж байгаа ч 2017 оны 09 дугаартай тогтоол зөвхөн Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс олборлолт хийсэн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх замын маршрут тогтоосон тогтоол юм.

 Мөн үүнээс гадна 2020 оны 92 дугаартай тогтоолоор  Дундговийн нутгаар дамжин өнгөрөх буюу Тавантолгойн орд газраас нүүрс тээвэрлэлтийг зөвхөн ЗТХ-ийн сайдын 2019 оны 134 дугаартай тогтоолоор баталсан улсын чанартай авто замаар л тээвэрлэлт хийж болно. Бусад орон нутгийн чанартай авто замаар тээвэрлэлт хийхийг хориглосон тогтоол гаргаж байжээ. Энэ тогтоол нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байтал энэ оны тавдугаар сарын 31-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид  Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталсан нь 2020 оны тогтоолтой зөрчилдөж байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18