Ковид-19 цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх баг 24 цагаар ажиллаж байна

Б.Хонгорзул
2021/10/01

Коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийн тоо 09 дүгээр сараас огцом нэмэгдэж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор маш хүнд, хүнд хүний эзлэх хувь 20-25, хүндэвтэр хүн 50 хувийг эзлэх болсноос шалтгаалан орны эргэлт удааширч орны ачаалал, хүлээгдэл ихэссэн тул Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 595 дугаар тушаалаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ыг баталсан. Энэ дагуу ор зохицуулах баг байгуулагдаж даргаар нь НЭМГ-ын дарга томилогдсон бөгөөд ЭМЯНЭМГЭМДЕГ, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар,  дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цаг ажиллаж эхэлсэн юм.

Ор зохицуулах баг нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн мэдээллийн дагуу эмнэлгийн орыг зохицуулах чиг үүргийг хүлээж байна. Эхний ээлжид ЭМЯ болон НЭМГ-ын харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс мэдээллийг авч нэгтгэн зохицуулалтыг хийж байгаа ба цаашдаа мэдээлэл авах программ хангамжийг сайжруулан бүх  эмнэлгүүдээс мэдээллийг авахаар ажиллаж байна.

Ор зохицуулах багийн хувьд маш хүнд, хүнд өвчтөнийг нэн тэргүүнд хэвтүүлэхэд түлхүү анхаарч буй бөгөөд эмнэлгүүдээс суларсан орны мэдээлэл, хэвтүүлэх нэн шаардлагатай хүнийг мэдээллийг тухайн өдрийн оройн 20:00 цагт авч хуваарилалтыг хийж, маргааш өглөө нь баталгаажуулах байдлаар ажиллаж байна. Мөн яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн, халдвар авч хүндэрсэн иргэд эмнэлэгт өөрсдөө очих, үндсэн тусламж үйлчилгээг авах явцад халдвар илэрч хэвтсэн тохиолдолд тухайн эмнэлгийн зүгээс ор зохицуулах багт цаг алдалгүй мэдэгдсэнээр сулрах орны мэдээлэлд цаг тухайд нь өөрчлөлтийг хийж байгаа тул мэдээллийн солилцоо, ажлын уялдаа холбоо сайжирч байна.

 Түүнчлэн ор зохицуулах багаас нэр нь очоогүй иргэнийг хэвтүүлсэн тохиолдолд /дээрх шалтгаанаас бусад/ ЭМДЕГ-аас санхүүжилтийг олгохгүй байх шийдвэр гарсан нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд тавих мэдээллийн хяналт сайжирч, орны хүлээгдэл чирэгдэл буурах чухал ач холбогдолтой заалт болсон. Үүнээс гадна тухайн өдөр эмнэлэгт хэвтэж чадаагүй өвчтөнийг ор хүлээх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс тавих хяналтыг сайжруулах,тандалтын баг нь ор байгаа эсэхийг хайж эмнэлэг дамжихгүй, нэг чиглэлээс мэдээлэл авч байгаа нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдэл буурах нааштай тал ажиглагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18