Б.Жавхлан: Ирэх оны VII сараас хүүхдийн мөнгөний талыг олгож, талыг нь хуримтлуулна

Л.Бямбажав
2021/09/29

Ирэх оны төсвийн талаар  Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулахад чиглэсэн амбицтай хатуу зорилт тавьсан гэдгийг тэрбээр тодотголоо.  Тэрбээр "Ирэх оны төсвийг хөгжлийн төсөв гэж хэлж болно. Бидэнд маш том сорилтууд байна. Ирэх онд эдийн засгаас бүх нийтээрээ тэлэлтийг хүлээж байна. Үүнд бэлэн байх төсвийн шинэчлэлүүдийн хэрэгжүүлнэ. 

Найман чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.

  • Хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангаж, экспортыг нэмэгдүүж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа сэргээнэ. 
  • Үр ашиг, ил тод байдал хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэлт хийнэ.
  • Ирээдүй өв сангаар баталгаажсан хуримтлалтай монгол хүүхэд, баялагтай эзэн монгол иргэдийг бий болгоно.
  • Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг цаашид үргэлжлүүлнэ.
  • Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлэхээс татгалзаж, стандарт чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжиж төрийн албаны бүтцийг шинэчлэнэ. 
  • Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна. Төр хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж, зардлаа оновчтой байдлаар дахин хуваарилж төрийн үйлчилгээг цахимжуулах ажлуудаа үргэлжлүүлнэ. 
  • Урсгал болон ашиглалтын зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно. Үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ.
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ирэх жил онцгой анхаарч суурь зардлуудыг нь санхүүжүүлнэ. 

Эдийн засгийн өсөлт таван хувьтай, экспорт 8.7 их наяд, импорт 7.2 их наяд төгрөг байна. Эрдэс баялгуудын үнэ сайн байгаа ч энэ жил нүүрсний экспорт муу байна. Энэ жил 20 сая тонн нүүрс гаргаж чадах эсэх нь ч одоогоор эргэлзээтэй байна. Монгол Улс түүхэндээ 2019 онд хамгийн их буюу 36.5 сая тонн нүүрс экспортлож байсан. Ирэх 2022 онд 36 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байна. Ирэх оны тэнцвэржүүлсэн орлого 15.6 их наяд нийт зардал 18 их наяд байхаар төсөвлөсөн. 

Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1 хүртэл сонголттойгоор олгоно. Хүүхдийн мөнгөө 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно.  Харин 2022 оны  долоодугаар сараас 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж ,үлдсэн хувийг нь сонголттой олгоно" гэлээ. 

Түүнчлэн ирэх оны төсөвт тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18