Х.Нямбаатар: Оюутолгойн зардал хэтэрсэн тухай шинжээчийн дүгнэлтэд "Рио Тинто" тайлбар ирүүлсэн

Л.Бямбажав
2021/09/29

Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2021.09.29/ хуралдана. Уг хуралдааны талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулахад тэрбээр "Оюутолгой” компанийн ТУЗ -ийн хуралд  Монголын Засгийн газрын 34 хувийг төлөөлж З.Ган-Очир, Э.Баясгалан, Н.Багабанди нар оролцоно. Урьдчилсан мэдээллээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлэхэд шаардагдах зардлыг батална гэсэн" мэдээлэлтэй байна гэлээ.

Түүнчлэн Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг сайжруулах ажлын хэсэг долоо хоног бүр хуралддаг. Өнгөрсөн долоо хоногт нөөцийн тодотгосон тайланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөл баталжээ. Энэ долоо хоногт хоёр талаас Оюутолгойн эрчим хүчний  хангамжийн асуудлыг эцэслэхээр төлөвлөжээ.  Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Оюутолгой ордын нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах үүргээ хэрэгжүүлэхэд хоёр хувилбар яригдаж байгаа гэж ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэллээ. Түүнчлэн Оюутолгойн төсөлтэй холбоотой  маргаан Лондонгийн арбитрын шүүхэд очсон. Татвартай холбоотой асуудлаар Монгол Улсыг хариуцагчаар татсан. Ирэх аравдугаар сард сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчаар “Рио Тинто”-г татан оролцуулах эсэх талаар хурал болно. 

Ажлын  хэсгийн зүгээс өнгөрсөн наймдугаар сард “Рио Тинто” компанид “Наймдугаар сард гарсан далд уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар өгөөч" гэдэг шаардлага тавьсан. Тус компаниас уржигдар тайлбар ирүүлсэн байна. Уг тайлбартай холбоотойгоор Засгийн газрын ажлын хэсэг дотооддоо хуралдаж холбогдох талаас тайлбар, мэдээлэл сонсоно гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18