Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ЗГ-т хэлэлцүүлнэ

Н.Мижидмаа
2021/09/29

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Манай ажлын хэсэг гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

 Авлигатай тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох бөгөөд энэ хүрээнд аравдугаар сард Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Дэмжигдсэн тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ.

Мөн төрийн үйл ажиллагааг цахимжуулах, бүтцийг боловсронгуй болгох, төрөөс олгодог зөвшөөрөл, лицензийг бууруулах чиглэлд ажиллаж байна. Энэ хүрээнд хамгийн эхэнд хийгдэж буй ажил нь аравдугаар сарын 1-нээс газрын гэрчилгээг цахимаар хэвлэж авах боломжоор хангаж байна. Иргэд газрын гэрчилгээгээ авахаар сум, дүүргийн газрын албанд очих шаардлагагүй гэсэн үг. Хэрэв хүсвэл газрын албанд хандаж үнэт цаасаар хэвлүүлж авч болно. Цахимаар хэвлэж авсан QR кодтой гэрчилгээ үнэт цаасан дээр хэвлэлсэн гэрчилгээтэй адил хүчин төгөлдөр байх юм. Иргэдийн өмчилж авах 0.07 га газраас бусад хэлбэрээр газар авах тохиолдолд зөвхөн цахим дуудлага худалдаагаар авах өөрчлөлтийг хийж байгаа. Засгийн газрын тэргүүний хувьд авлигын индексийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийг зорьж байгаа учраас Ажлын хэсгийг байнгын ажиллагаатай байлгахаар болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 22 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 27 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 6 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21