Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын жагсаалд хүндэтгэлтэй хандах чиглэлийг өгчээ

Л.Бямбажав
2021/09/29

Ардчилсан нам  "Одоо боллоо" уриатай жагсаалыг  аравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах талаараа мэдэгдсэн. Уг жагсаалд иргэд олон нийтийг оролцож, үзэл бодлоо илэрхийлэхийг уриалсан. Үндсэн дөрвөн шаардлагын хүрээнд тус жагсаалыг зохион байгуулах аж. 

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар хөндөж, тэрбээр "Монгол хүн Үндсэн хуулийнхаа дагуу тайван жагсаал хийж, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийг нь хүндэтгэж ханд. Төр засагтаа үгээ хэлж,  төрийн байгууллагаас тайлан нэхэх эрхтэй. Тэр хүмүүст буруу байхгүй. Харин жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс хариуцлагатай байх ёстой" гэдгийг хэлжээ. Тиймээс иргэдийн үг хэлэх эрхэд нь хүндэтгэлтэй хандах чиглэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон УОК-д өгчээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Жагсаал зохион байгуулах тухай хүсэлтээ НОК-д албан ёсоор хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулахаа дурдсан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18