Хилийн чанадад байгаа 18 иргэнд туслахаар 64 сая төгрөг зарцуулна

Н.Мижидмаа
2021/09/29

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.

Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 3 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 4 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орж нутаг буцаж чадахгүй байгаа 4 иргэний нутаг буцах зардал, хилийн чанадад ял эдэлж буй 11 иргэнд дэмжлэг үзүүлэх, мөн хүчирхийлэлд өртсөн 1 иргэнд өмгөөлөгч авахад дэмжлэг үзүүлэх зэрэг 18 иргэний өргөдлийг хэлэлцэж, нийт 64,578,580 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.

Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 9 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 13 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 14 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 15 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 15 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 15 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 16 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 17 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 19 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 19 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 20 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 20 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 21 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр