Парламентын сэтгүүлчид Төрийн ордны хөл хориог эсэргүүцэж тэмцэл өрнүүлж байна

Л.Бямбажав
2021/09/28

Хоёр жилийн өмнө Монгол Улсад ковидын анхны тохиолдол бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Төрийн ордонд иргэд, сэтгүүлчид хэрхэн орж нэвтэрч, яаж ажиллахыг зохицуулахаар түр журам гаргасан. Энэ хугацаанд сэтгүүлчид Төрийн ордон руу орох боломжгүй, өнөөдрийг хүртэл хөл хорионд байгаа юм.Үүнийг сэтгүүлчид эсэргүүцэж, акц зохион байгуллаа.

Улстөрч, УИХ-ын  гишүүд өөрсдийн захиалсан дуугаа захиалж байгаагийн нэг илрэл нь парламентын сэтгүүлчид Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, иргэдийн мэдэх эрхийн хүрээнд ажиллах боломжгүй болсон явдлаас харагдаж байна хэмээн сэтгүүлчид акц хийлээ. Парламентын сэтгүүлчид ажлын үнэмлэхээ гинжилж уг акцыг хийж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг үүн лугаа гинжилж буйн илрэл хэмээн харуулж байгаа юм. 

Улмаар Парламентын сэтгүүлчид нэгдээд УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Т.Ганзул: УИХ-ын даргын баталсан түр журмаар зохицуулалт хийгээд явж байгаа. Энэ журам хоёр жил хэрэгжсэн гэдгийг бид бүхэн маш сайн ойлгож байгаа. Та бүхний төлөөлөлтэй бид өмнө нь хоёр ч удаа уулзсан учраас ямар асуудал байгааг тодорхой ойлгож байгаа. Энэ журмыг хэрхэн өөрчилж болох вэ гэдэг асуудлаар бид бүхэн дотооддоо хэд хэдэн удаа хуралдсан. УИХ-ын тамгын газрын, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ-аас гадна энэхүү журамд Төрийн тусгай албаныхан бас оролцдог. Холбогдох албан тушаалтнуудад шаардлагыг өгөөд, аль болох хурдан хариу мэдээлэл хүргэнэ.


УИХ-ын тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар: Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид Төрийн ордон руу орох боломжгүй, тодорхой хязгаартай байсанд хэвлэлийн асуудал хариуцаж байгаа миний хувьд ч сэтгэл зовниж байгаа. Тиймээс аравдугаар сарын 1-нд эхлэх гэж байгаа намрын ээлжит чуулганаас өмнө нь энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг сүүлийн 20-иод хоног ярьж байна. Түр журмаа өөрчлөх бодолтой байгаа. УИХ-ын даргад энэ асуудлыг тавина. Татгалзахгүй байх гэж бодож байна. Гэхдээ ковидын нөхцөл байдал хүнд байгаа учраас хүн хоорондын зай барих шаардлагатай болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18