Дэлхийн банк: Вакцинжуулалтаар Монгол Улс бүс нутаг дундаа тэргүүлсэн

Л.Бямбажав
23 цагийн өмнө

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн сэргэлт КОВИД-19 вирусийн дельта хувилбарын тархалтаас үүдэн удааширч, улмаар аж ахуйн нэгж, айл өрхөд ирэх дарамт даамжирч, эдийн засгийн өсөлтийг сааруулан, тэгш бус байдлыг нэмэгдүүлэхээр байна хэмээн Дэлхийн Банкнаас мэдээлэв.  

КОВИД-19 дахин дэгдэж, цар тахлыг хумихад хүндрэлтэй байгаа нь өсөлтөд сөргөөр нөлөөлж, урт хугацаанд тэгш бус байдлыг нэмэгдүүлэх магадлалтай хэмээн уг тайланд дурджээ. Цар тахалгүй үед санхүүгийн чадамжтай байсан компаниуд цар тахлаас шалтгаалан дампуурснаар тэдний биет бус хөрөнгө алдагдаж байгаа бол хямралыг даван туулж үлдэх компаниуд бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаа хойшлуулж байна. Эдгээрээс, жижиг компаниуд хямралд хамгийн их өртөж байна. Ихэнх компаниуд ямар нэг бэрхшээлтэй тулгарч байгаа ч том компаниудын хувьд борлуулалт буурч, дэвшилтэт технологи нэвтрүүлж, төрийн дэмжлэг авах магадлал өндөр байна.

Айл өрхүүд, ялангуяа ядуу өрхүүд орлогогүй болох, хоол хүнсний хомсдолд орох, хүүхдүүдээ сургуулиас завсардуулах, мөн эд хөрөнгөө худалдах зэргээр хохирол амссан байна. Үүнээс үүдэх хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хүний капиталын алдагдал, өгөөж бий болгодог хөрөнгийн алдагдал нь айл, өрхийн ирээдүйн орлогод сөргөөр нөлөөлнө. Компани хоорондын тэгш бус байдал нэмэгдсэнээр ажилчид хоорондын тэгш бус байдлыг мөн нэмэгдүүлж болзошгүй юм.

“Хүндрэлд ороод буй улс орнууд хүн амаа хурдтай вакцинжуулах, шинжилгээ авах хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэг КОВИД-19-ийн халдварыг хянах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2022 оны эхний хагасаас эхлэн эдийн засгаа дахин идэвхжүүлж, өсөлтөө хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой” гэж Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Аадита Мату хэлэв. “Гэхдээ урт хугацаанд зөвхөн дорвитой шинэчлэл хийж байж тус бүс нутаг энэ зуунд байгаагүй эдийн засгийн өсөлтийн удаашрал болон тэгш бус байдлын тэлэлтийн хавсарсан хүндрэлийг тойрч чадна” хэмээв.

Эрчимтэй вакцинжуулсны үр дүнд бүс нутаг дундаа Монгол Улс хүн амынхаа 60-аас дээш хувийг бүрэн вакцинжуулсан хоёр улсын нэг болоод байна. Вакцинжуулалтыг үр дүнтэй явуулсны зэрэгцээ дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх оноос сайжирч, Засгийн газраас эдийн засгийг дэмжих олон хөтөлбөр, арга хэмжээг авснаар Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5 хувиар, 2022 онд 5.2 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Харин, цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны 2-р улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулаад байна.

“Засгийн газраас олгож буй дэмжлэг нь ядуу иргэдийн хувьд цар тахлаас үүдэлтэй орлогын алдагдлыг нь нөхөх боловч эдийн засгийн сэргэлт удааширч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэргийг харгалзан үзвэл өрхийн өр зээл нэмэгдэж, урт хугацаанд өрх гэрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэр дундаа хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох вий гэдэг зовнилыг бий болгож байна” гэж  Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ. “Тийм ч учраас цар тахлыг хумьж, гадаад орчны харьцангуй таатай нөхцөлийг ашиглан эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэхийн зэрэгцээ төсвийн шинжтэй дэмжлэг, зарцуулалтуудыг аажмаар бууруулах нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Их хэмжээний төсвийн шинжтэй зарцуулалт нь далд өрийг нэмэгдүүлэх, гадаад орчны тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 19 минутын өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 46 минутын өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 2 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 2 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 18 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 18 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 19 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27