Вертолёт онгоцоор улсын хил зөрчсөн нислэгийг нууцалжээ

Л.Бямбажав
Өчигдөр

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын үйлдсэн булхай луйвар хууль шүүхийн байгууллагуудаар шалгагдаж буй гэх мэдээлэл зарим хэвлэл  мэдээлллийн хэрэгслүүдээр хэдэнтээ гарч улмаар Засгийн газрын хуралдаанаар Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь Б.Алтанцомыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр энэ оны наймдугаар сарын 12-ны өдөр томилсон билээ. 

Тэгвэл Б.Алтанцом нь үүрэгт ажилдаа хайнга хандаж байгаагаас ИНЕГ-ын ажил зогсонги байдалд орж улмаар нислэгийн аюулгүй ажиллагаанд эрсдэл, заналхийлэл бодиттойгоор оршсоор байна.Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын орчмоор нэгэн үл мэдэгдэх дээрээ сэнстэй вертолёт онгоц Хятад Улсын хил нэвтэрсэн гэх ноцтой мэдээлэл гарчээ. Гэтэл энэ нь Монголиан Эйрвейс ХХК-ийн эзэмшлийн ROBINSON R66 маркын JU6820 дугаартай вертолёт онгоц байсан бөгөөд өнгөрөгч наймдугаар сарын 29-ний өглөө Гачууртын Хар-Усан тохойноос үүрээр нисэн Дундговь аймгийн Шивээ овоо гэдэг газар очих зөвшөөрлийг ИНЕГ-аас олгосон байсныг Хилийн цэргийн байгууллагаас шалгаж тогтоосон байна.

Зөвхөн Дундговь аймагт нислэг хийх зөвшөөрөлтэй байсан энэ вертолёт онгоц яагаад цааш 300 км нисч, Өмнөговь аймгийн Дэмчигийн хийдийг дайрч улмаар Монгол Улсын дархан хилийг хулгайгаар зөрчив. Мөн тус вертолёт онгоцонд хаанахын хэн гэгч эрхмүүд ямар зорилгоор зугаалж явсан болохыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Түүнчлэн вертолётын дарга нь гадаад улсын иргэн байсан аж. Тус вертолёт онгоцонд зөвшөөрөл олгосон ИНЕГ араас нь яагаад хяналт тавилгүй хариуцлага алдав гэсэн асуулт тавигдаж байгаа юм.

ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Б.Алтанцом, Нисэхийн хяналт, шалгалтын албаны дарга Ё.Эрдэнэбат нар нь нислэгийн хөдөлгөөний диспетчерийн мэргэжилтэй хирнээ дээрх вертолётын нислэгийг хянуулж чадахгүй, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй ажлын алдаа зөрчил, дутагдал гаргажээ. Үүнийгээ ихэд нууцалж байгаа гэнэ.

Сүүлийн үед манай баячууд Гачууртын Хар-Усан тохойноос вертолёт онгоцонд сууж Хан Хэнтийн төрийн тусгай хамгаалалттай газар, Булган аймгийн Тэшиг сум зэрэг дархан цаазтай газруудад очиж загасчилж амарч зугаалж, хориотой ан хийдэг болсон. Тэдний энэ эрх дураараа үйлдэлд хэн ч хяналт, шалгалт тавьдаггүй гэх яриа гарах болсон.  Саяхан насанд хүрээгүй хоёр эрэгтэй хүүхэд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан болох нь тогтоогдож тэднийг Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Хилийн тухай хууль, Монгол Улсын Засгийн Газар болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын гэрээ, эрүүгийн хуульд тусгайлан заасан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд хохирол учруулж байгааг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдэж байсан хэдий ч бүлэглэн Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг  санаатай үйлдсэн байна гэж шүүхээс үзэж, “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт" гэсэн зүйл ангиар ял оноож шийдвэрлэжээ. 

Тэгэхээр тус вертолет онгоцонд сууж Монгол Улсын хил зөрчсөн гэх эрхтэн дархтнуудад ямар хариуцлага оногдуулахыг харах л үлдлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 20 минутын өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 47 минутын өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 2 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 2 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 18 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 18 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 19 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27