Их Британи гадаадын 5000 тээврийн жолооч нарт ажлын виз олгоно

М.Төгөлдөр
2021/09/28

Их Британи улс Европын холбооноос гарсны дараа ажлын хүчний асар их хомсдолтой тулгарч, үүнээс болоод дэлгүүрүүд нь бараагаа татаж чадахгүй, ШТС-уудад бензинээр хангаж чадахгүйд хүрчээ. Иймд дэлгүүрүүдийн ачаалал дээд цэгтээ хүрдэг Зул сарын баяраар орон даяараа мацаг барихгүйн тулд 10500 гадаадын ажилчдад ажлын виз олгохоор шийдсэн тухай “deutsche wellee” мэдээлсэн байна.

Эдгээр ажилчдаас ачааны машины жолооч 5000, мах боловсруулах үйлдвэрийн ажилчин 5500 байх аж. Ажлын виз шинээр авсан эдгээр гадаадын иргэд Их Британид арванхоёрдугаар сарын 24-н хүртэл ажиллаж, Зул сарын баяраар дэлгүүрүүдийг бараа таваараа хангахад туслах ёстой юм байна.

Тээврийн жолооч нарын “Road Haulage Association” үйлдвэрчний эвлэлээс гаргасан мэдээгээр Их Британид хүнд даацын машин барих 100 мянга гаруй жолооч дутагдаад байгаа аж.

Их Британийг Европын холбооноос гарсны дараанаас тэнд ажиллаж байсан Европын холбооны иргэд ажиллах зөвшөөрөл, виз, нийгмийн даатгал гэх мэт асуудлын улмаас нутаг буцацгаасан, түүнчлэн цар тахлын улмаас жолооны курсууд урт хугацаагаар завсарласан гэсэн хоёр үндсэн шалтгааны улмаас Нэгдсэн вант улс ийнхүү тээврийн жолооч нарын хомсдолтой тулгарлаа гэж “The Financial Times” бичсэн байна.

Жолооч нарын дутагдлыг нөхөхийн тулд Их Британи нь гадаадын ажилчдад ажлын виз олгохоос гадна тэтгэвэртээ гарсан тээврийн жолооч нарт хандаж, ажилдаа буцаж орохыг уриалсан захидал явуулж байгаа аж. Тус захидалд хүнд үед ажилдаа түр хугацаагаар эргэж орсон тээврийн жолооч нарт уян хатын ажлын цаг, боломжийн цалин зэрэг олон давуу нөхцөл амласан аж.

Мөн С ангиллын 3000 жолооч яаралтай сургаж бэлдэхэд зориулж, Боловсролын яаманд 11,7 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18