Оросын шинээр сонгогдсон Төрийн Дума 450 “Realme” утас худалдан авчээ

Л.Бямбажав
2021/09/24

ОХУ-ын шинээр сонгогдсон Төрийн Дума ухаалаг утас худалдаж авах тендер зарлаад Хятадын “Realme” компанийн Android систем бүхий 450 ширхэг ухаалаг утсыг нийт 4,3 сая рублиэр худалдан авсан тухай “RBC” сайт мэдээлсэн байна.

 Тендерийн нөхцөл ёсоор ухаалаг утаснууд нь хоёр сим карттай, 4G сүлжээнд ажилладаг, дэлгэц нь 6 ямхаас багагүй, ой санамж 54 ГБ-ээс багагүй, процессор нь найман цөмтэйгөөс гадна Wi-Fi, Bluetooth, GPS, хурууны хээний сканерыг дэмждэг байх ёстой байжээ.

 Гэхдээ 2016 онд ОХУ-ын Засгийн газрын гаргасан тогтоол ёсоор холбооны түвшний төрийн албадын удирдлагуудад төсвийн хөрөнгөө худалдан авч өгч байгаа ухаалаг утас 15 мянган рубль, туслахуудынх нь утас 10 мянган рублиэс үнэтэй байх ёсгүй байж.

 Яваандаа зөвхөн Төрийн Дума гэлтгүйгээр Оросын төрийн албад бүхэлдээ Android систем руу шилжинэ гэж шинжээчид үзсэн байна. Учир нь iPhone ба түүний iOS нь зайнаас хууль бусаар нэвтрэх, өгөгдлүүдийг хулгайд алдах эрсдэл илүү өндөр байдаг аж.

 Төрийн Думын сонгон авсан “Realme C21”  ухаалаг утас нь NFC модультай, хоёр сим картын оронтой, microSD, 5 000 мА·ц зайтай, 6,5 ямхын IPS дэлгэц, 13 Мп нягтралтай 3 камертай юм байна. Төрийн Думын худалдан авч байгаа үнэ нь зах зээл дээрх жижиглэнгийн үнээс хямд юм байна. “Realme C21” –ийн зах зээлийн жижиглэнгийн үнэ 10 999 рубль байжээ.

 Оросын өөрийн үйлдвэрлэсэн ухаалаг утсаар Думын гишүүдийг хангах асуудал яригдаж байсан ч одоохондоо тусгай албад, армийнхан ашигладаг тусгай хэрэгцээний төхөөрөмжүүдийг төрийн албан хаагчдын өдөр тутмын хэрэгцээнд тохирохгүй гэж үзээд гадаадад үйлдвэрлэсэн ухаалаг утас сонгон авсан юм байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18