Шүүхийн зарим томилгооноос татгалзах Ерөнхийлөгчийн хүсэлтийг ҮХЦ хүлээж авлаа

Л.Бямбажав
2021/09/24

Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2021-9-24/-ийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан хүсэлтээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.

Сануулахад,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хэсэгчлэн тавьсан хоригоос бүрмөсөн татгалзах хүсэлтийг ҮХЦ-д хүргүүлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлж байв. 

Тодруулбал, өмнөх Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар хориг тавьж, ҮХЦ-д хандсан. Учир нь дээрх хоёр хуулиар Ерөнхийлөгч ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүн, АТГ-ын даргыг санал болгож УИХ-аар томилуулдаг байх зарчмыг өөрчилсөн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар эл хоригийг хэлэлцэн шийдвэрлээд, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ хүлээн авахаас татгалзсан. Үүний дагуу уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болох байсан ч одоогийн Ерөнхийлөгч тавьсан хоригоос татгалзах хүсэлт хүргүүлснийг ийн ҮХЦ хэлэлцээд, Ерөнхийлөгчийн хүсэлтийг Цэц хүлээж авлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18