"Эрчис ойл" ХХК-г байгуулснаас болж шатахууны хомстолд орсон гэх мэдээлэл ор үндэсгүй гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдэгдлээ. "Хэрэв холбогдох албан тушаалтнууд зохион байгуулалтыг сайн хийсэн бол шатахууны үнэ 1500-1600 төгрөг байх боломж байсан. Энэ бол цэвэр зохион байгуулалтын алдаа. "Роснефть" компанийн Ерөнхий захирал Игорь Сечинтэй сайн харилцаатай байдгийн хувьд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу утсаар холбогдож, Засгийн газраас очсон төлөөлөгчдийг хүлээж авч уулзахыг хүссэний дагуу 40 мянган тонн шатахуун авахаар тохиролцоо хийж чадсан" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна