Шатахууны хомсдол Яаралтай түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаанд нөлөөлсөн эсэхийг холбогдох албаны хүнээс тодруулахад "Эмнэлгийн үйл ажиллагаанд доголдол үүсээгүй. Түргэн тусламжийн бүх автомашинууд хөдөлгөөнд оролцож, дуудлагын дагуу ажил хэвийн явж байгаа" гэдгийг хэллээ. Тодруулбал, гэрээт ШТС-ууд нь шатахуунаа хэвийн нийлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна