Сергей Диордица: Нас баралтаас сэргийлэхийн тулд тусгаарлан эмчлэх байруудыг нэмэгдүүлэх шаардлагатай

Н.Мижидмаа
2021/09/23

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг олон улстай харьцуулсан судалгааны дүгнэлтийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал солилцлоо.

 Дэлхийн олон улс коронавирусийн цар тахлын үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох бус, төр засаг, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн хамтын хариуцлагыг сайжруулах замаар халдвар хамгааллын дэглэм сахиулах бодлого баримталж буйг ДЭМБ-ын суурин төлөөлөгч онцлоод, Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцооны эрс шинэчлэл хийсэн нь энэ удаагийн том давалгааг харьцангуй хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

 Мөн хөнгөн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлан эмчлэх зохицуулалтыг шуурхай хийж, жигдрүүлсэн нь бүс нутгийн хэмжээнд сайн жишиг болсон тул манай туршлагыг нэвтрүүлж эхэлснээ дуулгаад, гагцхүү одоо гэрийн нас баралтаас сэргийлэхийн тулд тусгаарлан эмчлэн байруудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг зөвлөмжийг ноён Сергей Диордица өгсөн юм.

 

Хэдийгээр Монгол Улсын хувьд олон улстай харьцуулахад вакцинжуулалтын явц сайн байгаа боловч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахиж байж энэхүү үр дүнгээ урт хугацаанд хадгална гэдгийг онцолж байв.

 

Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх үүднээс халдвар хамгаалын нарийн чанд дэглэмийн дор ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буйг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглээд, ковидын олон төрөлт мутаци бүртгэгдэх болсон энэ цаг үед эмчилгээ оношилгоо, эмнэлзүйн тандалт судалгааны явцыг шинэ шатанд хүргэхээр төлөвлөн ажиллаж буйг дуулгалаа.

 Мөн хүн бүрийн оролцоонд тулгуурласан эрсдэлээс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөөг Улсын Онцгой комисс, ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18