"Монголын Таеквондогийн Холбоо"ГҮТББ-ын бүх гишүүдийн ээлжит хурал өнөөдөр болжээ.
Тус их хурал ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас цахимаар зохион байгуулагдсан ба хуралд 80 төлөөлөгч оролцсон байна. Энэ удаагийн бүх гишүүдийн ээлжит хурлаар тус холбооны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж нийт санал өгсөн гишүүдийн 100 хувийн саналаар "Монголын Таеквондогийн Холбоо"ГҮТББ-ын долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Мөн тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар А.Түмэнжаргал томилогджээ.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Б.Онон нь хүүхэд ахуй цагаасаа таеквондогийн спортоор хичээллэж Монгол улсын 14 удаагийн аварга болж байснаас гадна ДАШТ-д шагналт тавдугаар байрт орж байсан түүхтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна