Хан Хэнтийн дархан цаазат газраас самар түүвэл нэг кг самар тутамд 150 мянган төгрөгөөр торгоно

Л.Бямбажав
2021/09/23

Энэ жил дөрвөн аймгийн есөн суманд самар түүхийг зөвшөөрсөн. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдад "Ойн судалгаа хөгжлийн төв"-өөс хийсэн судалгаанд үндэслэн нийт 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгоно.

Урьдчилсан тооцооллоор,

  • Үйлдвэрлэлийн зориулалтаар 8000
  • Ахуйн зориулалтаар 6000 тонн самар бэлтгэх зөвшөөрөл олгоно гэж тогтоосон. 

Энэ хүрээнд Хан Хэнтийн дархан цаазат газар хуш модны самар түүхийг хориглосон шийдвэрийг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас гаргажээ. 

Энэ талаар тус газрын дарга Б.Хашмаргадтай ярилцлаа. Тэрбээр "Энэ жил самрын их ургацын жил биш учраас Хан Хэнтийн дархан цаазат газар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүхийг хориглож байна. 

Жил бүр Хан Хэнтийн дархан цаазат газар руу нэвтэрдэг гол замуудад жилийн турш 24 цагийн хамгаалалт гардаг. Хэрэв Хан Хэнтийн дархан цаазат газар руу самар түүхээр нэвтрэхийг завдсан мөн хууль бус самар түүсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох хуулийн зохицуулалтай. Тодруулбал, хууль бус самар түүсэн нь тогтоогдвол нэг кг самар тутамд 150 мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдуулах хуулийн заалттай" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18