​Шадар сайд С.Амарсайхан шатахууны асуудлаар БНХАУ-аас манай суугаа Элчин сайд Цай Вэньруйтэй уулзаж байна

Л.Бямбажав
22 цагийн өмнө

Шадар сайд С.Амарсайхан яг одоо  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй,  Сангийн сайд Б.Жавхлан, АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, УУХҮ-ийн сайд Г.Ёндон мөн шатахуун импортлогчидтой шатахууны асуудлаар уулзалт хийж байна.

Уг уулзалтын дараа  Ерөнхий сайд шатахуун ипмортлогчидтай уулзана. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ихэнх дүүргүүдэд АИ-92 шатахуун олдохгүй тасалдал үүсээд байгаа юм. Зарим ШТС-ууд  АИ-92 автобензинийг 30 мянган төгрөгийн квоттой олгож байна.

 ОХУ-д шатахууны үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газраас АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг энэ оны 9 дүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор манай улс шатахууны нийлүүлэлт, нөөцийг бүрдүүлэх үүднээс АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор хөөцөлдөж буй. Гэвч БНХАУ-аас шатахуун авахад төмөр замын асуудал тулгамдаад байгаа юм.

Тиймээс Засгийн газрын түвшинд уг асуудлаар талуудтай уулзалт хийж буй.

Мөн Монголын нефть, хийн үндэсний ассоциацийн Д.Алтан-Очир шатахууны асуудлаар ОХУ-руу өнөө өглөө явжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18