Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахуун импортлогчидтой уулзана

Л.Бямбажав
Өчигдөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.09.21/ 11 цагаас Төрийн ордонд шатахуун импортлогчид, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын албаны хүмүүстэй шатахууны асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийхээр болжээ.

Энэ үеэр 1000 вагон шатахуун нэн яаралтай Хятадын талаас оруулж ирэх асуудлыг тавина гэсэн мэдээлэл байна. 

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн АИ-92 олдохгүй байсан бол өчигдрөөс хойш  95 шатахуун 100 төгрөгөөр нэмэгдсэн. Жолооч нарын хамгийн их хэрэглэдэг АИ-92 хомсдож буй бодит нөхцөл байдал үүссэн ч АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж АМГТГ-аас өнгөрсөн долоо хоног мэдээлсэн.

АИ-95 авто бензин нийт хэрэглээний 9-10 орчим хувийг л эзэлдэг бол АИ-92 авто бензинийг иргэд, ААН-үүд хамгийн түгээмэл хэрэглэдэг юм.  

ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18